.17.

6K 510 3
                                    

---Исү---

•Одоо үе•

-: Тог тог

Би түүний зүг нэг муухай харчихаад үргэлжлүүлэн хийж байсан зүйлдээ анхаарлаа хандуулав.

-: Юу хийж байгаа юм

Би нүдээ эргэлдүүлэн: Зугаацаж байна

-: Үгүй ээ би зүгээр яг юу хийж байгаа юм л гэх гэсэн юм

Би: Илүү цаг хийж байна

-: Аан нээрээ маргааш гэрээтэй билүү дуусах болж байгаа юм уу

Би: Чи хажууд чалчаад байвал мөд дуусахгүй байхдаа

-: Хоолоо идсэн үү

Би: Идэх зав, сонирхол алга чамтай бол бүүр ч биш

-: Ааш муут

Би түүний хэлсэн үгний төлөө нүднийхээ булангаар харахад тэр хоёр гараа өргөн "Бууж өглөө"

-: Чамд надаас өөр хэн нэгэн нь хүнтэй эелдэг харьцаж бай гэж хэлж байгаагүй юу

Би: Чи ядаргаатай болохоор чамд л муухай ааш гаргадаг юм одоо болсон уу

Ойролцоогоор 10 минут орчим чимээгүй байдал ноёлож түүнийг ширээн дээр тогшин түүн рүү харахад тэр малийгаад: Чамд тухгүй биш байна уу хүн чамайг тасралтгүй 10,20 минутаар ширтээд чимээгүй суугаад байхад

Би: Пак Тэсон бүтэн ажлын турш надруу ширтдэг болохоор зүгээрдээ

-: Тэр чинь би мангараа

Би: Тэгээд чамайг л хэлж байнашд, тэнэгээ

Тэсон: Чи яагаад гарын доор хийх юмнаас зугтаад энд ийм хэцүү зүйл хийгээд сууж байгаа юм бэдээ чи өөрийгөө зовоож таашаал авагч юм уу?

Би: хуралд орохгүй байх ганц арга нь энэ байсан юм

Би түүнээс зугтах замыг сонгоогүй ээ. Зүгээр л өөрийгөө хүчтэй байж хэн нэгнээс хамааралтай байлгахыг хүсээгүй болохоор би Солонгос улсаас явж чадаагүй.

Шинэ ажил, шинэ байр гээд амьдрал минь шинээр эхэлсэн. Таарах ёстой бол би газрын мухарт очсон ч таарч таарахгүйгээ тулвал нэг улсад байсан ч таарахгүй гэдэгт итгэсэн. Таарсан ч гэсэн би өөрийнхөө эрүүл ухааныг хамгаалж яадаг ч байсан дахиж бууж өгөхгүй байхад л болно.

Миний ажиллаж байгаа компани тэр хүний компанитай гэрээ хийж хамтарч ажиллах юм байх. Хувь тавилан над дээр мөрий тавьсан юм шиг санагдсан. Хан Исү дахиж Жонгүүг гэдэг хүнд бууж өгөх үү өгөхгүй юу гэж. Би бүх зүйлд бэлтгэлтэй байлаа. Эхлээд таарахгүй байхын тулд би өөрийн хамгийн дургүй их бичиг цаастай 7 хоног нойргүй илүү цаг хийн сууж байна.

Миний хичээл зүтгэлийг үнэлнэ биздээ хувь тавилан минь?

[Completed] His woman Where stories live. Discover now