.24.

6K 517 10
                                    

"Ингэж асуухыг хүсэж байсан ч чадахгүй байсан юм" гэж тэр араас нь үргэлжлүүллээ.

Яагаад ч юм хөл минь газартай цавуудсан аятай наалдаж, цээж минь хөндүүрлэн хацраар минь нулимсны мөр татав.

Солиотой амьтан уулзаад хэд хонож байж юу асуугаад хүн уйлуулаад байгаа юм. Би дахиад л унаж байна түүний урхинд. Бага зэрэг зөөлхөн түүний энэ хоолой л намайг уйлахад хүргэж байгаад би бухимдаж байна. Түүнтэй хэдий хүн байхгүй ч хонгилд ийм байдалтай зогсохыг хүсээгүй болохоор цааш алхав. Нурууг минь дулаан бүчиж, амьсгалыг минь түүний сайхан үнэр боох хүртэл. Харин дараа нь би түүнээс холдон түүний надад шивнэсэн үгнийх нь төлөө алгадлаа.

"Санасан, маш их санасан"

"Би чамд ингэж харагддаг байхнээ" гэж намайг хэлэхэд тэр гайхсан аятай харав.

"Би чамд санасан гэж хэлэнгүүт чинь л гүйгээд оччих тийм өрөвдөлтэй харагддаг байхнээ гэж байна өөдгүй амьтан минь"

Жонгүүг "Чамайг хайрламаар байна"

Жонгүүг "Яг одоо би чамайг л өөртөө авч байвал надад юугаа ч, хэнийг ч алдсан хамаагүй. Би тэгтлээ чамд дурлачихсан өмнө нь новш байснаа мэдэж байна гэхдээ би одоо чиний төлөө өөрийгөө дээрдэж байгааг мэдэрч бас мэдэж байна. Чамайг би жаргалтай байлгахыг хүсэж байна. Гэхдээ одоо ч гэсэн надаас чи онцгой мэдрэмж авч намайг хайрласан хэвээрээ бол шүүдээ"

Би дахиад л өнөөх тойрог дотроо яваа юм байна тийм үү. Би өөрийгөө гарчихлаа гэж бодсон. Бид энд ингэж зогсоод ийм зүйл ярилцаж бас түүний ярьж буй зүйлсэд ингэтлээ сэтгэл догдлож ингэтлээ эргэлзэж байгаа хэвээрээ бол би өнөөх тойрогтоо оршсоор л байгаа юм байна.

Хэдий энэ удаагийн түүний үгс урьд өмнө сонсогдож байгаагүй тийм нандин үгс байсан ч дахиад л дөнгүүлэх гэж байгаа юм шиг тийм мэдрэмж намайг ороосоор л байна.

Эцсийн эцэст тэр л намайг ийм болгождээ. Бүх зүйл эхлээ ч үгүй байхад үр дүн бас эрсдэлийг тооцох намайг түүний сэтгэл хөдлөлгүй нууцлаг зан бүтээжээ.

Өмнө нь би дараа нь юу болох талаар бодож үзээгүй бодохыг ч хүсдэггүй байсан. Хэрвээ тэр үед жоохон ч гэсэн өөрийнхөө ирээдүйд санаа зовсон бол би өөртөө бодох хугацаа гаргаж өгөх байсан юм. Бүүр цаашлаад түүнийг амьдралдаа оруулах ч үгүй. Бүх зүйл зүгээр л зугаа цэнгэл, хэтэрхий гэнэн томоогүй зан бас бага зэргийн замбараагүй байдлаас минь үүдэлтэй. Би аав ээжийн томоотой сайн охин байсан бол муу залуус миний зүрхийг шархлуулж, сэтгэлийг минь сэмлэж, оюун бодлыг минь самууруулахыг мэдсээр байж түүнийг хүлээж авахгүй байсан.

Дахиад л ... Энэ бүхэнд би өөрөө л буруутай.

Би та нарт хэлж байл уу, би түүнд буруу өгч байгаагүй ээ гэж.

Харин дараагаар нь миний тархи, зүрх хоёрын минь хоорондын дотоод тэмцлийг нэгэн хоолой таслалаа.

"Би ч уйлуулж үзээгүй байхад миний эмэгтэйн нүднээс хэн болчихоод нулимс унагаагаад зогсоо юм бэдээ"

[Completed] His woman Where stories live. Discover now