.7.

6.4K 532 2
                                    

Ээжийгээ алдсанаас хойш би бүх зүйлээ алдсан гэлтэй.  Гэхдээ бас хальтхан ухаан орсон үе минь. Би түүнээс холбоогоо таслаад 3 сарыг ардаа өнгөрөөв.

Би Дуниг алдсандаа, ээжийгээ алдсандаа бас хятад явах боломжоо алдсандаа огтхон ч түүнийг буруутгаж байгаагүй ээ.

Тэр намайг Дунигаас холдуулаагүй би өөрөө л түүнтэй байхыг илүүд үзэж байсан. Тэр шөнө ч тэр намайг утсаа битгий ав, утсаа унтраа гэж хэлж байгаагүй. Битгий яв гэж хэлснийх нь зоргоор мөрөөдлөө, эцэг эхийгээ, найзыгаа уландаа гишгэсэн хүн нь би өөрөө.

Түүнтэй байх үедээ би өөрийгөө танихын аргагүй болдог байлаа. Гагцхүү  түүнтэй байх өөрөөсөө би айсан. Юуг ч үл тоож юу ч хамаагүй мэт санагдах тэр Исү аймшигтай байсныг Жонгүүг ч бас мэдэж байсан болохоор намайг явуулсан биз. Эсвэл угаас хайргүй байсан болохоор зууралдаад байхыг хүсээгүй байх.

Аав минь ч намайг охиноо гэж бодохоо байсан мэт л аашлаж ээжийг минь санан бэтгэрсээр суудаг болов. Эвий минь дээ. Надаас өөр хэнд ч тэгж тунихав.

Ээжийнхээ араас гашуудаж дууслаа. Үлдсэн амьдралаа ачлалгүй охин байсныхаа төлөө хичээж амьдрах болно гэж аавдаа ч ээждээ ч амлаад амжив. Их сургуулиа төгсөж дипломаа гардан авсаар ажилчин анги боллоо. Угийн сурлага сайтай байсан ч түүнээс болж бага зэрэг хувь багассан ч дажгүй сайн үнэлгээтэйгээр солонгосдоо томоохон гоо сайхны компанид цалин хангамж сайтай ажилд оров.

Гэсэн ч салж өгдөггүй хувь тавилангаар би түүний аавын компанид өөрөө алхаад орчихсон байсан юм.

[Completed] His woman Where stories live. Discover now