.30.

6K 478 11
                                    

"Би чамайг тайван орхино гэж хэлсэн. Дахиж зууралдахгүй гэж бас хэлсэн. Тэгж их гуйгаад байхад хүртэл явах гэж байгаа хэрэг үү. Хан Исү чи намайг ийм болгочихоод бүр мөсөн явах гэж байгаа юмуу. Би дахиад гуйя үлд би ядаж л ... Ядаж л чамайг энэ улсад байгаа энэ газар байгаа энд амьдардаг гэж бодоод арай ойрхон гэж бодоод амьдарч болохгүй юмуу"

"Би чамаас бас хэн нэгнээс болоод явах гээгүй. Би зүгээр л өөрөөрөө арай өөрөөр амьдарч үзэхийг хүссэн юм. Жонгүүг аа одоо өнгөрсөнд өөрийгөө буруутгах гээд хэрэггүй. Надад намайг чи бага ч гэсэн анхаарч, надад дурласан гэдэг чинь л хангалттай. Үнэндээ дурласан Жонгүүг надад бүр их таалагдаж байсан шүү." гэсээр түүнрүү харан зөөлхөн инээмсэглэхэд тэр зүгээр л юу хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой намайг ширтэн зогсоно.

"Би юу хийж байж чамайг эргүүлж авах вэ. Исү яг одоо би үнэндээ галзуурчихсан юм шиг л байна. Би чамайг маш их санасан. Чамайг надаас явахад би өөрийгөө алдсан. Багаасаа мөрөөдөж эхлэсэн тэр зүйлсээ хүртэл хаясан чиний төлөө. Надад чи л байхгүй бол болохгүй юм шиг тийм бачимдмаар мэдрэмж төрдөг. Би Ханилд ганц хуруугаа ч хүргэж байгаагүй. Бас хайрлаж, анхаарал хандуулж, хэдийнээ тэр үед чи миний сэтгэлийг бүрэн эзэмдчихсэн байсан. Өнгөрсөн бүгдэд үнэхээр уучлаарай би одоо л чамд өөрийн гэсэн бүхнээ өгөхөд бэлэн тэр боломж нь гарч ирлээ гэж бодож хичээх гэж оролдож үзсэн. Надад хэцүү байна"

Би "Сэтгэлийг чинь шаналгах сайхан юм Жон Жонгүүг"

Түүнийг бүх сэтгэл зүрхээ гарган эдгээр үгсийг хэлэх гэж бардам зангаа хэрхэн хаясаныг мэдэх ч би түүнээс энэ үгийг хэлж байж холдоно гэдгээ мэдэж байсан тул гараа чанга атгасаар түүнд хэлэв.

Жонгүүг "Би чамд сайн биш бас би чамд дурлаагүй харин Би чамд хайртай"

Зүрх минь зогсох шахлаа. Үгүй ээ зогсчихсон ч юм уу. Хэзээ ч түүний амнаас сонсож байгаагүй тэр бүх зүйлийн дээд хэмжүүр гэмээр тэр үгийг би түүний амнаас сонсоход би тэнцвэрээ алдан хойш нэг алхлаа.

"Миний энэ ертөнц дээр хайрладаг бас хайрлаж байсан цор ганц хүн бол чи Хан Исү"

[Completed] His woman Where stories live. Discover now