.25.

6K 510 9
                                    

"Чиний асуудал биш болохоор цаад буландаа очоод зогсож бай жаалаа" гэж Жонгүүг аймшгийн харцаар харан Исү гийн ард зогсох Тэсон гэгч залууд хандан хэлэв.

Исүг түүнтэй үерхэж байгаа гэх мэдээг дуулчихаад хэдэн өдөр Тэсоныг ажиглаж бас багагүй судлаж суусан өдрүүд түүнд бий. Жонгүүгээс нэг насаар дүү байсанд тэр яагаад ч юм жоохон хүүхэд шиг нэг жилийн өмнө өөрийг нь үйлдсэн аав ээждээ талархаад ч амжсан. Түүний эмэгтэйг өөрийнхөө эмэгтэй гэж өмчлөөд байгаа энэ залуугаас ядаж ингээд ч хамаагүй дээр нь гарахыг хүснэ.

Тэсон "Миний эмэгтэйн асуудал яагаад надад хамаагүй болчихдог юм"

Жонгүүг "Юу ч мэдэхгүй байж дуугүй цаашаа арилж үз"

Тэсон "Арилах байсан бол анхнаасаа ирэхгүй байсан юм. Өмнө нь ямар харьцаатай байсныг чинь мэдэхгүй ч түүнд тавгүй байх шиг байна явъя Исү"

Жонгүүг "Чи сая хэллээ ямар харьцаатай байсныг чи мэдэхгүй. Мэдэхгүй зүйлдээ битгий оролцож бай."

Жонгүүг "Исү бид ярилцах хэрэгтэй байна хоёулахнаа" гэсээр Исүгээс гуйсан харцаар харахад Исү хэсэг чимээгүй зогсож байгаад эргэж харан Тэсоны гараас атгасаар цааш явав.

Тэдний хойно үлдсэн Жонгүүг инээд алдан дээш харан зогсох ч нүд нь гялалзана.

Жонгүүг "Хүртэх ёстойгоо л хүртэж байгаа юм биздээ Жон Жонгүүг"

------- Исү ------

Би энэ мэдрэмжийг мэднэ. Гэхдээ түүний хэлсэн үгс үнэн бол шүүдээ. Тэр үнэхээр намайг гээд над дээр ирэхийг хүсэж байгаа тэр сэтгэл нь үнэн л бол тэр одоо үнэхээр их шаналаж байгаа. Тэсоныг хөтлөөд түүнээс метр, метрээр холдох бидний зай, миний алхааны тоо бүр түүний зүрхэнд өвдөлт өгч байгааг би мэдэж байна. Гэсэн ч би үргэлжлүүлэн алхсаар л байв.

Өөрийн энэ замбараагүй амьдралдаа Тэсоныг хутгалдуулж сэтгэлгүй байж түүний сэтгэлийг үл тоон хажуудаа байлгаж байж би ядаж түүнд бага ч болов хүн чанар гаргах хэрэгтэй биздээ.

"Ингэж уйлах байсан юм бол тэгээд үлдэхгүй яасан юм хүн муу хүн болгоод байх юм" гэсээр Тэсон намайг аргадан энгэртээ тэврэв. Зүгээр л түших мөр, налах энгэр надад хэрэгтэй байсан юм.

Тэсон "Гадарлаж байсан ч би чамаас элдэв юм асуухгүй ээ. Би чиний хажууд ямар байр суурьтай байх ёстойгоо ч бас мэдэж байгаа болохоор өөрийгөө миний хажууд буруутгах гээд хэрэггүй. Энэ миний л сонголт"

Харин түүний энэ үгсийн дараа би түүнийг өөрөөсөө түлхэв. Тэгээд би өөрийгөө нэг сайн алгадаад авмаар санагдсан юм. Түүний намайг өөрийг нь ашигласан гэж уурлалгүй өөрийнхөө сонголт гэж хэлж байгаа нь тэр чигээрээ Хан Исү байсан юм.

Энэ чинь юу болж байгаа нь энэ вэ. Би чинь өөрөө тэгтлээ их ганцаардал, тэгтлээ их сэтгэлийн шаналалыг мэдэрчихээд өөр нэгэн гэмгүй хүнийг өөрийнхөө төлөө тэр муухай зүйлсийг мэдрүүлээд байлгаад байгаа юм байна шүүдээ.

Би "Хоёулаа больцгоое өшөө их шаналхаасаа өмнө одоо боль"

Тэсон "Би шаналаагүй байна би өөрийнхөө сэтгэлд өөрөө санаа тавьчихая чиний санаа зовох зүйл энэ биш"

Би "Худалч, Би чамд сайн биш мөртлөө чамайг хуучин найз залуугаасаа зай барихын тулд  ашигласан гэж байна. Уур чинь хүрэхгүй байна уу."

Тэсон "Өөрийг нь харах бүртээ хөөж туугаад байдаг байсан хүн болзохыг зөвшөөрлөө гэхээр ямар тэнэг хүн нь итгэх юм. Би чамд ингээд ч болтугай туслаж байвал надад зүгээр"

Би толгойгоо сэгсэрсээр "Үгүй ээ зүгээр биш. Улам шунах болно. Шунаад авч чадахгүй болохоор бухимдах болно. Жинхэнээсээ байсан ч болоосой гээд гуниглах болно. Ганцаардах болно. Өвдөх болно. Тиймээс больцгооё би хүсэхгүй байна"

Тэр урагшилсаар уруул дээр минь үнсэхэд би ийм зүйл болно гэж огтхон ч бодож байгаагүй болохоор бушуухан л түүнийг түлхэв. Гэвч Тэсон мөрнөөс минь зуурч хана руу шахсаар дахин уруул дээр минь үнслээ.

Онцгүй байна.

Өөр байна.

Юу ч мэдрэгдэхгүй байна.

Муухай байна.

[Completed] His woman Where stories live. Discover now