.6.

6.8K 507 4
                                    

Хайрлуулдаг ч биш үерхдэг ч биш зүгээр л түүний эмэгтэй болоод жил болсны дараа.

Тэр үед би түүнээс болж анх удаагаа нэг нандин зүйлээ алдсан. Дуни. Цорын ганц найзтайгаа байх цаг минь тэр чигтээ Жонгүүг гэгч залуутай янаглах янаглалаар солигдож найз минь намайг танихаа болин орхиж явлаа.

Удалгүй их сургуулиа төгсөх дөхөж дотроо зорилгоо болгоод байсан Хятадын агентлагаас бүх зүйлийг багаас хэдий ч хэн хүнд олдоод байдаггүй тэр хүсэлт ирсэн юм.

Гэхдээ тэр үед түүний "Битгий яв, намайг битгий орхи" гэсэн тэр л үгэнд би өөрийнхөө багын хүсэл мөрөөдлөө өгөөд явуулсан.

Хайр гээч зүйл их солиотой юм билээ. Хэн хүн сонсоод шоолмоор тийм их тэнэг зүйлсийг хийлгэдэг.

Том боломжыг алдлаа гэж гэр бүлийнхэнтэйгээ маргаад авлаа. Өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэж байна гэж төрүүлсэн эцэг эхийнхээ өөдөөс ихэрхээд ч амжив.

Тэр үед л бүгдийг орхиод алга болоод өгдөг байж. Эхийнхээ сүүлийн амьсгал хураахад нь ч хамт байж чадахгүй бол нэг улсад цуг амьдраад ямар хэрэг байна.

Бидний ээлжит нэгэн янаглал болж байсан шөнө. Аль цагийн өмнөөс утас минь хангинаж бас зурвас ирж байлаа. Сүүлдээ ч Жонгүүгийн хөмсөг зангиран утасны дуунаас цааргалан эхлэхэд би түүнтэй байх мөчөө сүйтгэхгүйн тулд тэр дор нь унтрааж орхив.

Шөнө дунд хаалганд код хийх сонстон өрөөний минь хаалга онгойн улайж бүлцийж нүднийх нь гал цог нь унтарсан аав минь гэрэл асаасан даруйдаа надаас жигшссэн нь илт.

"Ээж чинь өөд болчихлоо, чамайг их хүлээлээ" гэх тэнгэр нурмаар мэдээг бидэнд дуулгачихаад урам хугарсан харцтайгаар намайг орхин гарав.

[Completed] His woman Where stories live. Discover now