.8.

6.2K 538 4
                                    

Түүнээс болж л дахиж гайгүйхэн олдсон боломжоо алдахгүй юм шүү гэсээр түүний зогсолтгүй өдөөн хатгалтыг үл тоосоор сар өнгөрөв. Үүнээс цааш би тэвчиж чадаагүй ээ.

Анх удаа бүхнээ зориулж хайрласан болохоор зүгээр явуулахад дэндүү хайран бас харамсмаар байсан. Тэр урьд өмнөхөө бодвол надтай арай илүү дулаан харьцдаг болов. Санасан юм байх. Хэцүү байсан юм байх. Тэгж л хэлэхэд би хүчгүйдэн түүний өмнө нуран унахыг тэр мэдэж байсан болохоор тэгж хэлсэн ч байж болох.

Урьд өмнөхөө бодвол хамаагүй дээр харилцаатай болсон ч миний эцсийн тэсвэр тэвчээрийг тэр нэгэн эмэгтэй над дээр ирснээр дуусгавар болгосон юм. Тэр эмэгтэй намайг ажил дээр минь ирээд янхан цолтой болгож өгөв.

Хүйтэн хөндий харьцдаг байсан ч арай ч үгүй байлгүйдээ гэж би түүний сүйт бүсгүй гэх тэр хүүхэнд үл итгэн шившгээ чирсээр гарж явсан.

Тэгээд түүнээс асуулаа. Тэр шударга гэж би хэлж байлуу? Тэр худлаа хэлж чадаагүй ээ.

Намайг түмэн асуултан дунд бүдчиж явааг ойлгосон тэрээр юу ч ярилгүй хажуугаар минь зөрөн хөргөгчнөөс алчууранд мөс боогоод намайг хөтөлсөөр буйдан дээр суулгав. Хүйтэн жингээ өдөр гурван ч удаа алгадуулаад амжсан хацар дээр минь тавьж "Их өвдсөн үү" гэх түүний хайлж урсмаар зөөлхөн хоолой.

Хацраар минь нулимс урссаар "Тэр эмэгтэй үргэлж энэ их халамжийг чинь хүртдэг байхдаа, атаархмаар юм"

Би түүнд ингэж л хэлсэн. Хэтэрхий их гомдож, хэтэрхий олон зүйлд гомдсон болохоор амнаас гарч буй үгс минь ердөө энэ.

[Completed] His woman Where stories live. Discover now