.20.

5.9K 491 11
                                    

"Хүсвэл би дан ганц энэ гэрлэлтийг чинь үгүй хийгээд зогсохгүй, энэ компани энэ их мөнгийг чинь ч гэсэн салхинд хийсгээд үгүй хийчихэж чадна. Намайг утсан хүүхэлдэйгээ гэж битгий бод. Ах ийм болоод л бас явсан биз. Хажууд нь хүссэнийг нь хийгээд байгаад байхад хүртэл илүү зүйл хүсдэг наад шунал чинь хэзээ дарагдах юм. Хангалттай санагдахгүй байна уу, хангалттай их идэж хангалттай сайхан амьдарч хэдэн үеэрээ идэхээр мөнгөтэй болчихоод яагаад одоо больж болохгүй байгаа юм үхэхдээ авсандаа аваад орохыг хүсээюу"

"ЖОН ЖОНГҮҮГ! Ганц муу хүүхнийг тойрч эргэлдэж дагаж явахаас өөр чамд хийх юм алга уу"

"Тэгээд хэл л дээ та хоёрт надруу хашгачих ямар ч эрх байхгүй. Яасан гэж надад гомдоллоод байгаа юм. Дахиж Исүгээр оролдох юм бол би бүгдийг нь сүйрүүлээд явчихна шүү!" гэсээр тэдний надад өгсөн Исүгийн зурагнуудыг өөрсөд рүү нь цацчихаад гарж ирэв.

Анхааруулга гэнэ шүү. Нэг нь хийж нөгөөх нь төрүүлсэнээс өөр миний төлөө юу хийсэн юм.

Түүнийг гэртээ орон гэрэл нь ассаны дараа би машинаа хөдөлгөн ажил руу явав.

Хуримаа өөрийн гараар дуусгаж маш их алдагдал хүлээсэн болохоор зууралдах ажил үнэхээр их байна. Хүссэн амьтан нь надаар, надтай хамааралтай зүйлээр оролдож чадахгүй тэр тусгаарлалд хүрэхэд л болно биздээ. Аав ээж ч тэр. Би өөрийн гараар бүгдийг бүтээх болно. Бас чамайг эргүүлж авах болно.

Исү.

[Completed] His woman Where stories live. Discover now