.10.

6.7K 560 9
                                    

Хэдий бүтэхгүйг нь мэдэх ч хуримын ёслолыг дуусан дуустал би түүнийг кино аль эсвэл зохиол дээр гардаг шиг бүгдийг орхиод надруу ирэх болов уу хэмээн горьдож суусан.

Хос хоёрын хэрхэн биендээ амлалт өгч, хэрхэн бие биенрүүгээ хайрын харцаар харж, хэрхэн түүнийгээ тэр эмэгтэйн гараас атгахыг би нэгийг нь ч алгасалгүй нүд цавчилгүй харлаа.

Аан ийм байдаг байхнээ, тэр минь хайртай хүнрүүгээ ингэж харж, түүндээ зөөлхөн хүрж, ингэж амлалт өгдөг байх нь.

Бас чин сэтгэлээсээ инээхдээ тэр минь дэндүү дур булаам юм. Надад зориулагдаагүй ч түүнийхээ жаргалтай байгааг харах үнэхээр шинэлэг бас гайхалтай байсан.

Юуг хамгийн хол гэж бодож байна? Хоёр тивийн цаана байгаа хүн үү? Үгүй ээ. Дэлхийгээс нар хүртэлх зай юу? бас л үгүй. Чиний өөдөөс харж суусан ч сэтгэлдээ өөр нэгнийг бодон суух тэр залуу бид хоёрын хоорон дахь алс холын зай байсан юм байна.

"Исү"

Хаалгаар гарахын даваан дээр түүний хоолой гарав.

Би нулимсаа арччихаад инээмсэглэл тодруулан түүний зүг харлаа.

"Исү" гэсээр тэр гарнаас минь хөтлөн хүн багатай хэсэг рүү явна.

Би "Санаа зовох хэрэггүй дээ би чамайг сүйрүүлэх байсан бол аль хэдийнээ л хийх байсан юм" гэсээр түүний хүмүүст харагдчихвий гэсэн харцыг нь тааж ядан хэлэв.

Жонгүүг "Мэдэж байна аа, бид ярилцах хэрэгтэй байна"

Жонгүүг "Энд яаж ирсэн юм"

Би "Би ядаж ганц удаа чамайг харааж хашгачмаар санагдаж байна"

Жонгүүг ...

Би "Чиний явуулсан хуримын урилгыг чинь үзүүлээд л ирлээ"

Түүний нүд бага зэрэг томорход би түүнийг явуулаагүйг мэдлээ.

Жүнгүүг "Би явуулаагүй"

Би "Мэдчихлээ өөдгүй амьтан минь"

Би "Өөдгүй амьтан, хайртай бүсгүйтэй байж өрөөлрүү харц унагааж явдаг арчаагүй амьтан. Гэхдээ чи яаж надад ингэж хандаж чадаж байна аа. Би чамайг яаж дутуу хайрласан юм. Тэр эмэгтэй надаас юугараа илүү болоод чи тэрэнрүү тэгж инээмсэглэж, тэгж харж байгаа юм. Яагаад надруу ганц удаа ч болов тэгж харж байгаагүй юм.

Тэгтлээ дургүй үзэн яддаг байсан бол яах гэж энэ хүртэл цаг хугацаагаа барж ирсэн юм. Өөрөө ч мэдэлгүй чиний заваан амьдралтай хутгалдаж, нууц амраг гэх хоёрдогч амьтан болсондоо би өөрийгөө өрөвдөж байна. Чамаас сайхан, чамааас сайхан сэтгэлтэй, намайг л гэж миний л төлөө байдаг миний юу хүсэж мөрөөдөж сонирхдог гээд чамаас шал ондоо өчнөөн залуусаас зугтаж хамгийн адгийн амьтан дээр очсондоо харамсаад барахгүй нь.

Хэзээ ч харамсахгүй гэж бодсон. Харин одоо чамтай уулзаагүй ч болоосой, чи энэ ертөнцөд байгаагүй ч болоосой гэж хүсэж бас харамсаж байна. Ердөө чиний хувьд биеэ эдлүүлэх янхан байсан гэдэг үнэнийг мэдэх тарчлаантай юм.

Дуусаж өгдөггүй тойрог шиг бидний холбоос ... Одоо залхаж байгаа болохоор би энэ тойргоос гарлаа"

Түүнийг юм хэлэхгүй байсанд би явах гэсэн ч түрүүнээс хойш түүний ангалзаж байсан амнаас сая нэг үг унав. "Дурлачихсан юм"

Тэгээд нүдрүү минь хараад "Сүй тавих бүсгүйтэй байж чамд дурлачихсан юм. Анхны харцаар. Чи өөрийгөө үргэлж дутуу үнэлдэг. Чи ямар их үзэсгэлэнтэй гэдгээ, ямар их гайхалтай нэгэн гэдгээ ямар их шазруун, тэвчээртэй гэдгээ мэддэггүй"

Би "Чи надад ямар үзэсгэлэнтэй бас ямар гайхалтайг минь хэлж бас мэдрүүлж байгаагүй шүүдээ ... "

Би "Чамтай учрахаас өмнө л би тийм байсан. Чиний мэдэх эмэгтэй бол чамд хайрлагдах гэсэндээ байдгаа барж буй хамгийн өрөвдөлтэй нэгэн байсан"

Жонгүүг "Чи намайг орхих гэж байна"

Би "Орхисон хүн нь чи. Чамд бүх хайраа өгч чамаар амьсгалж байхад амьсгалыг минь боож хаясан хүн нь чи гэж байна. Чамайг надад хүйтэн ханддаг байсныг чинь тэсэж чадах ч тийм ичгүүртэй зүйлийг тэсэж чадахгүй. Надаас урвасан хүмүүсд дургүй. Намайг үнэлдэггүй хүмүүсд дургүй.

Бүтэхгүйгээс нь бүтэх хүртэл нь би үнэхээр их хичээсэн шүү! Бардам зан, нэр төр, хүсэл мөрөөдөл, эрхэм хүмүүс бүгдийг ганцхан чамаар л сольж ганцхан чамайг мөрөөдлөө болгосон. Гэхдээ үнэхээр хичнээн хичээгээд ч болохгүй зүйл гэж байдаг юм байна.

Жинхэнэ өрөөсөө зугтаж өөрийгөө танихгүй болтлоо, эрүүл ухаанаасаа хэдэн мянган бээр холдсон хэдий ч чамд би, чиний сэтгэлд нэг алхам ч ойртоогүй юм байна. Чамайг би өөрийгөө алдан байж хайрласан. Харин одоо би өөрийгөө олох болно. Одоо би үнэхээр чам дээр дахиж очихгүй."

[Completed] His woman Where stories live. Discover now