.35.

5.5K 461 8
                                    

Үнэндээ би өөрийгөө хамгаалж хэний ч өмнө дуугүй зогсоод байдаг төрлийн хүн биш. Миний бүхий л зүйлс Жонгүүг тэй холбогдоод эхлэхээрээ өөр болчихдог гэдгийг батлан түүний ээж болон хуучин эхнэрийнх нь урд би гэм хийсэн хүн шиг л сууж байсан. Бид энэ хугацаанд түүнийг хэрхэн надад хүйтэн хандаж байсан, түүний гэр бүлд тэр үед юу болж байсан гээд хангалттай олон зүйлс ярилцсан ч би гагцхүү түүний гэр бүлээс хамгийн их айж байсан нь үнэн.

Мөнгөнөөс өөр юу ч тэдэнд сонин биш гэх Жонгүүгийн нүд хэтэрхий гунигтай бас шийдэмгий байсан нь намайг бага зэрэг айлгасан. Үнэхээр тэд мөнгөнөөс өөр юу ч хамаагүй бол Жонгүүгийг зүгээр тавьж явуулж бас над шиг хэн ч биш нэгнийг хүлээн зөвөөрнө гэж үү?

"Тэр зүгээр нэг үг байгаагүй ээ Исү" гэж тэр намуухан хоолойгоор хэлэн хажууд минь суув.

"Би үнэхээр бүгдийг өгөхөд бэлэн байна энэ нь чамаас болж байгаа юм биш би өөрийнхөө төлөө хийх болно. Өөрийгөө жаргалтай байлгахын тулд ойлгосон уу. Чамайг миний эмэгтэй гэх үнэн л намайг жаргалтай болдог болохоор би харамсахгүй ээ"

Би "Гэхдээ хэрвээ тэд чамайг надаас салгахын тулд муу зүйл хийвэл яах вэ"

Жонгүүг намайг өөрлүүгээ татан наалдан сууж инээгээд "Миний охин хэтэрхий их кино үзчихсэн юм байна тийм үү"

"Битгий намайг шоолоод бай би зүгээр л хэрвээ гэсэн шдээ"

Жонгүүг "Намайг үүнийг ч тооцоолоогүй чам дээр очсон гэж бодож байгаа хэрэг үү"

Намайг түүнрүү хөмсгөө өргөн том нүдлэн харахад тэр дахиад л инээн хамар дээр минь үнсээд "Бидэнтэй маргааш нэг хүн уулзахыг маш их хүсэж байгаагаа хэлсэн хэн гэдгийг асуугаад хэрэггүйдээ би хэлэхгүй"

Би "Асуухгүй ээ гэхдээ өөр юм асуумаар байна чамтай уулзсанаасаа хойш сонирхол татдаг байсан юм"

Жонгүүг "Миний ч бас сонирхол татагдчихлаа"

Би "Чи надтай нэг ч найзаа танилцуулж байгаагүй бас бидний анхны уулзалт тэр дунд Намжүүн байсан"

Жонгүүг "Үнэхээр эрт асууж байна шүү хатагтай"

Жонгүүг "Найз байхгүй болохоор л. Хэрвээ надад гарцаагүй сайн найз байсан бол би өөрийнхөө хайртай эмэгтэйг заавал түүнд харуулах байсан. Намжүүн болон бусдын хувьд чи ойлгож байгаа биздээ бид тиймэрхүү шалтгаанаар л уулзаж тиймэршүү байдлаар л холбогддог. Би угаасаа бага зэрэг хөндий байдаг болохоор миний энэ байдлыг хүн тэсэж хажууд минь байж чаддаггүй юмаа. Чи л намайг байгаагаар минь хүлээж авсан нэгэн"

[Completed] His woman Where stories live. Discover now