.14.

6.3K 517 9
                                    

Чамайг хайрласан бас нэгэн шалтгаан.

Аав, ээж минь намайг үргэлж дутуу үнэлэн, тэртээ доор намайг байлгаж яг л хаант засаглал мэт ахын суудлыг намайг булаана гэж даран дорд үзсээр өсгөв. Гэвч бүхнээ зориулж өсгөсөн тэр хүү нь өөрийн хайртайгаа учран албан тушаал нэр хүнд бүгдийг үл тоон алс хол явж оронд нь гологдмол хүү ганц удаа алтан халбага зуух боломж олдсон юм.

Ах минь эр хүн байсан бол би тийм байж чадсангүй.

Сайхан байсааан. Нэр хүнд, тэдний сайшаах үгс яг л 6 настай жаал чихэр аваад баярлаж буй мэт л. Сүй тавиулах сураг ч гараад амжлаа. Өнөөх бүсгүйтэй нь уулзаад ч үзлээ.

Дажгүй ээ их даруухан гял цял болсон эмэгтэй байлаа. Хэд хэдэн удаа уулзаад үзэв. Уулзах тусам анх уулзсан эмэгтэй тэр хоёрын хооронд нилээн их өөрчлөлт байсан ч гял цял нь бүдгэрсэнгүй. Шунал ихтэй юм. Халамж муутай ч юм. Бас хэтэрхий дураараа, ухаан муутай ч юм уу хэл ам нь дийлдэхгүй санагдаж ирээдүйд ийм хүнтэй нэг гэрт амьдарна гэхээс яс хавталзаж байсан ч аав, ээжийн хайртай хүү болсон надад голж шилэн сонгох арга ч байсангүй.

Яг л тэр үед өндөр өсгийтийн чимээ дуулдсаар чи Намжүүнийг нэг сайхан тонгорчихоод гунхалзан алга болсонсон.

Харин чи хэний ч өгж байгаагүй халамж бас хайрыг надад өгсөөн. Аав ээж минь ч одоогоороо намайг хүлээн зөвшөөрөөгүй байхад чи намайг байгаагаар минь хүлээн авсан нэгэн.

[Completed] His woman Where stories live. Discover now