.22.

6.1K 514 6
                                    

"Пак Тэсон гэл үү? Тэрэнтэй ямар холбоотой болоод наад сахилгагүй гар чинь түүний гуяар гүйгээд байгаа юм бэдээ"

Би түүнийг ийм зүйл ярина гэж төсөөлөөчгүй учраас юу хэлэхээ мэдэхгүй хөшөө шиг дуугүй суусны эцэст "Найз залуу минь болохоор л" гэж хэлэв.

Тэр намайг өөдөөс нь харж байгаад саяны үгээ давтахыг хүсэхэд би энэ удаа ямар ч эргэлзээгүгээр өөдөөс нь харан шийдэмгий хоолойгоор "Би Тэсонтой үерхэж байгаа, тэгээд л тэр захирлаа. Захирхлуудынхаа хажууд биеэ барьж чадалгүй тийм үйлдэл гаргасанд уучлаарай"

"Сайхан оролдлого байлаа Хан Исү, чи намайг ийм жижигхэн зүйлээр хуурчихна гэж бодсон юм уу" гэсээр хойш сандалаа налсаар хэлэв.

"Таны яаж хүлээж авч бас итгэх эсэх чинь ч надад хамаагүй ээ захирлаа, би таны асуултанд л хариулсан"

"... Бас"

Жонгүүг хөмсгөө өргөн "Бас?"

"Бас захирал та энд надтай ажил ярилцах зорилгогүй юм шиг санагдаж байгаа болохоор би цаашид тантай энэ ажлаар холбогдмооргүй байна"

Жонгүүг "Наад нэг ядаргаатай захирлаа гэдгээ больчихож болохгүй юу, бас би чамтай байх энэ хугацаагаа зүгээр тавиад явуулчихна гэж бодоод байгаа юм биш биздээ"

Харин энэ удаа би гүнзгий амьсгаа гаргаад
"Надаар яах гээд байгаа юм"

Жонгүүг "Нэгтээ бид хэзээд л шударга байж сурсан болохоор тиймээрээ л байцгаая. Өөрийнхөө юмыг эргүүлж авахыг хүсэж байна"

Би хөнгөхөн жуумалзаж буйдан налаад хөлөө ч бас ачин түүнрүү өлөгчингийн царай гарган суув.

"Хэн ч чинийх байгаагүй Жонгүүг"

Тэр намайг дээрээс минь хөлийн ул хүртэл гүйлгэн хараад "Үгүй ээ чи минийх байсан Исү, ганцхан минийх. Бас чи надаас өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгийг чинь ч бас би сайн мэдэж байна."

"Би яасан ч чамтай эргэж орооцолдохгүй бас битгий өөрийгөө хэт өндөрт үнэл, урьд нь би зөвхөн өөрөө л хүсдэггүй байсан юм, өөр хүнийг хайрлахыг бас чамаас явахыг. Харин одоо бол би өөрөө өөр хүнийг хайрлахыг хүссэн бас би одоо жаргалтай байгаа"

Жонгүүг "Бидэнд уулзах маш олон өдөр байгаа болохоор би яарахгүй ээ одоо явж болно маргааш уулзъя"

---------------------

"Пак Тэсон надтай болзохыг чинь би зөвшөөрч байна"

"Чи хананд толгойгоо цохьчихооюу" гэж тэрээр хөхөрсөөр хэлсэн ч миний төв царайг хараад "Чи нээрэнгээсээ яриад байгаа юм уу"

"Тийм болохоор амаа татаад дагаад яв би өлсөөд байна"

[Completed] His woman Where stories live. Discover now