.21.

6.1K 537 16
                                    

Ариун цэврийн өрөөнөөс тэднийг дотроо шоолон гарчихаад хоолны тэнхим явав.

Тэсон замаас тосож авсан даруйдаа л ээлжит ятгалгаа хийж би ч муухай аашилсаар хооллон сууна.

Би нүдээ эргэлдүүлсээр "Чи ингээд хоол идээд сууж л байна шдээ, энэ ширээнд хоёулахнаа байна уу байна, чиний яриад байдаг хоол байна уу байна өөр юу хэрэгтэй юм"

Тэсон уйлагнан "Чи үнэхээр өөдгүй үнэхээр өөдгүй эмэгтэй!"

Гэнэт л зааланд сууж байсан хүмүүс сандлаасаа босон "Сайн байна уу захирлаа" гэлцсээр босон бөхөлзөж эхлэв.

Бид хоёр ч бас босон захирлын зүг харахад тэртээх зургаан сарын өмнө амьдралаасаа арчаад хаячихсан хүнтэй цуг зааланд орж ирсэн байлаа.

Би түүнтэй харц тулгархыг хүсээгүй тул доош бөхийн хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ алга болохыг хүлээсэн ч тэрхүү яриа миний хажууд ирээд зогсов.

"Болно оо сууцгаа Жон захирал түрүүчийн хурал дээр төсөл бичсэн хүнийг их сонирхоод байсан саяхан манайд ажилд орсон Исү, алив Исү бөхийгөөд хэрэггүйдээ зүгээр суудалдаа сууж болно" гэсээр манай ширээнд сууцгаав.

Би гүнзгий нэг амьсгалаа авчихаад нүүрэндээ инээмсэглэл тодруулан дээш хараад "Сайн байна уу Хан Исү гэдэг. Түрүүчийн хуралд биеийн байдлаас болоод оролцож чадаагүйд уучлаарай" түүний намайг нэвт шувт ширтэх царай руу харсаар хэллээ.

Жонгүүг хариу хэлэлгүй хэсэг ширтэж байгаад уруул нь мушийгаад "Тайлан бас тэр төслийн төлөвлөгөө чинь бага зэрэг алдаатай байсан ганцаараа хийсэн гэсэн байх аа, манай талаас хэдэн нэмэх зүйл байгаа болохоор хооллож дуусчихаад Захирлынхаа өрөөнд ирээрэй."

"Үнэндээ энэ надад хэтэрхий ахадсан ажил байсныг би мэдэж байгаа болохоор би ажлаа Тэсон менежэрт хүлээлгээд өгчихсан тийм биздээ Тэсон даргаа?" гэсээр хажуудаа сууж байсан Тэсоны гуя руу гараа явуулан чимхэв.

Захирал "Ажилд ороод удаагүй их сургуулиа төгсөөд ч удаагүй хирнээ тэр зэрэгтээ бичнэ гэдэг чамлахааргүй хэрэг нэгтээ л чадвараа үнэлүүлээд гол төлөвлөлтийн хэлтэсд ороод тэгээд болоогүй Ким ахлах шиг хэнхэг хүнтэй хүртэл тохиролцсон байхад анхныхаа энэ том ажлыг өөрөө хийгээд дуусга эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй биздээ Исү-ши. Бага зэрэг дутагдал байсныг би ч бас харсан тийм болохоор Жон захиралтай хамтарч ажиллаад сайн суралцаад ав"

Түүний хэлсэний дагуу би захирлын өрөөнд ороод удаагүй байтал захирал "За та хоёр мэдээд шийдчих би энд саад болоод яахвэ" гэсээр гарч, би түүнийг гаран гартал муужгайны нүдээр харан үлдэв.

Яах ёстойгоо ч мэдэхгүй үзгээрээ тоглон урдаа байх цаасруугаа ширтэн сууна.

"Чиний гар сахилгагүй хэвээрээ л байх шив" гэх түүний хоолой.

Үнэхээр давчидмаар бас хайлж урсмаар юм.

"Пак Тэсон гэл үү? Тэрэнтэй ямар холбоотой болоод наад сахилгагүй гар чинь түүний гуяар гүйгээд байгаа юм бэдээ"

[Completed] His woman Where stories live. Discover now