.12.

6.5K 543 2
                                    

Анх харахад хэн ч барж идэхээргүй тэр ширүүн ааштай бүсгүй.

Надтай учраад л инээмсэглэлд нь хүртэл гуниг хурж, нүд нь "намайг хайрлаач" гэж хэлж байхад ам нь "хажууд минь ингээд ч хамаагүй байвал болоо" гэх тэр бяцхан худалч охин.

Чамайгаа би инээлгэж байсан юм болов уу даа. Өөдөөс хараад инээмсэглэдэг ч "би жаргалтай байна" гээд инээж байсныг нь ер санахгүй юм.

Бусдын л адил гэж бодсон. Бусдын л адил биеэ ашиглуулчихаад удалгүй хайр гэх солиорлоор бамбай болгон хайр гээчийг надаас нэхэж уйлж унжиж хашгачих бүсгүйчүүдийн адил гэж бодсон.

Миний мэдэх хамгийн тэвчээртэй бас хамгийн их хайр бялхсан охин. Тиймээ би түүнийгээ охин гэнэ. Аавынхаа нандин охин байхад нь, хэн нэгэн эрийн өвөрт жаргалтай нь аргагүй инээгээд байж байх ёстой бяцхан охин байсан юм.

Надаас өөр хэн нэгний хайранд умбаж аз жаргалыг л хүртэх эрхтэй бяцхан охин байхад нь би түүнийг нулимсаа хүртэл дотогш залгидаг бүсгүй хүн болгочихсон юм.

Би худал хэлэхгүй ээ. Анх түүний сайхан царай, бие л намайг дэндүү их өөртөө татаж байсан. Гэвч түүний хажууд байхад би тайван байж тайтгарлыг мэдэрдэг болчихсон байлаа.

Надаас олон зүйл асуун шалгааж, хаагуур юу хийж явдагийг минь ч асуудаггүй атлаа өөрийгөө бүхэлд нь надад нээчихсэн. Яриад л байдаг яриад л байдаг. Нэг л мэдэхэд түүний хоолойнд бүүвэйлүүлээд унтчихсан байдагсан.

Чиний шаналал тээсэн нүд надтай яг ижил зүгт ширтдэг. Аав, ээжээсээ хайр горьдох ч авж чадахгүй байх тэр бяцхан жаалын шаналал, надаас хайр горьдох чиний шаналал хэн хүнийхээс илүү хүчтэй.

[Completed] His woman Where stories live. Discover now