.1.

17.5K 729 18
                                    

"Сайн сууж байсан уу?"

... Энэ хоолойг сонсоод миний биеийн бүх эд эс хөлдөх шиг болов. Хөл минь газартай цавуудсан аятай наалдаж, одоог хүртэл тархинд минь "Сайн сууж байсан уу" гэх хоолой цуурайтсаар.

Удалгүй цээж минь хөндүүрлэж, хацраар минь нулимсны мөр татан аманд гашуун оргино. Ердөө түүний хоолойг нь л сонсоод оюун бодол, бие махбодь минь хэвийн хэмжээнээсээ хэрхэн гажиж байгааг хараач.

Хэтэрхий өрөвдөлтэй юм. Өнгөрсөн дэхь гутамшиг нүдэнд харагдан эргэж ч харахыг хүсэлгүй чичирсэн хөлтэйгөөр цааш үргэлжлүүлэн алхав.

Нурууг минь дулаан бүчиж, амьсгалыг минь түүний сайхан үнэр боох хүртэл. Харин дараа нь би түүнээс холдон түүний надад шивнэсэн үгнийх нь төлөө алгадлаа.

"Санасан, маш их санасан" гэж тэр хэлсэн юм.

Байж болно гэж үү? Бүхнээ зориулж, байж болох хамгийн арчаагүй төрхөө харуулан дэргэд минь үлдэж, хайрлахыг гуйж гувшиж байсан нулимстай шөнүүд зургаахан сарын өмнө зурайна.

Зэвүүцэл минь төрж байна. Түүний сүйн ёслол, хурим гээд нэг хормыг ч түүнээс нүд салгалгүй ширтсэн. Сүйт бүсгүй хэмээх бүсгүйд,  эхнэр хэмээх тэр бүсгүйдээ надад хэзээ ч гаргаж байгаагүй тэр халуун дулаан инээмсэглэл, халамжыг өгч буйг нь.

Бас нэгэн өнгөрсөнтэй минь үүрд дагаж одоог хүртэл новшийн өлөгчин мэт санагдуулах үнэн. Өөрөө ч мэдэлгүй найз бүсгүйтэй эртэй явалдаж өөр эмэгтэйн эрийг хүсэж, өөр эрийн эзэмшилд байх эрд өөрийнхөө бүх зүйлийг зориулан хайрлаж байсан гэх тэр новшийн өнгөрсөн амьдрал.

Sei нь дараагийн бичвэрээ эхлүүлсэн болно. Shortstory маягаар бичих бодолтой байгаа болохоор та нар минь дэмжээд өгвөл аль болох хурдан бөгөөд цөөхөн хэсэгтэйгээр дуусгах болноо. Happy ending or sadending гэдгээ шийдээгүй өөрийнхөө хувьд арай жоохон өөр талаас бичиж байгаа болохоор багахан айдастай байна 😅.

Welcome to the Jeon Jungkook's world 🌏

2019.07.24

[Completed] His woman Where stories live. Discover now