Жимин4

247 21 0
                                    

Захирлын өрөөний хаалгыг тогшин орлоо.
-Орж болох уу?

Өрөөн дотроос ор ор гэх эрэгтэй хүний баргил хоолой сонсогдоно.

-Сайн байна уу? Захирлаа.
Үгээ хэлж дуусаагүй сандран зогсох намайг улам тэвдүүлэн урдуур минь орон.
-Кан эмчээ та юу болсныг сонссон уу? Бид үнэхээр хачин байдалд орчихоод байна. Түүний байдал улам л ээдрээтэй болоод байна. Яг юу болоод байгааг бид үнэхээр ойлгохгүй нь.

-Захирлаа тайвшир яг юу болсныг та надад маш нарийн бөгөөд тодорхой тайвнаар эхнээс нь тайлбарлаад өгөөч.

-Сувилагч чиний хэлснээр цусны дээжийг төв шинжилгээний хүрээлэн рүү явуулсан юм. Эхэндээ тэр юу ч олоогүй. Тэгээд яг юу нь болохгүй байгааг ойлгохгүй хэсэг эргэлзсэний эцэст дахин шинжилгээ өгөхөөр болтол өмнөх хариу маань өөрчлөгдөж эерэг гарсан. Гэтэл түүний цусанд бидний хэзээ ч харж байгаагүй тийм өөр төрлийн вирус шиг зүйл байгаа нь тогтоогдсон. Бид нар үүнийг мэдэхгүй болохоор цахимаар гадаадад байдаг нэг танил доктороос асуутал тэр үүнийг олон нийтэд хэлээд хэрэггүй байх нэгэн төрлийн вирус гэж хэлсэн.

-Тэгээд цааш нь....

-Бид видео калл хийгээд түүнд өөрсдийнхөө олсон зүйлийг харуултал... Түүний хэлсэн зүйл улам баталгаажиж үнэхээр вирус болох нь тогтоогдсон. Тэр хэлэхдээ энэ вирус бол ямар нэгэн төрлийн өвчин биш энэ вирусыг хүмүүс өөрсдөө зохион бүтээсэн гэж хэлсэн. Гар аргаар гаргаж авсан гэсэн үг. Үүсгэсэн зорилго нь гэвэл хүнийг гэнэт үхүүлэх. Энэ вирусаар өвчлөөд нас барсан хүмүүс нь ихэнхдээ улс төрийн, мафийн бүлэглэлийн нөлөө бүхий том том хүмүүс байдаг. Энэ вирусаар халдварласан 10 гаран л хүн байдаг байх. Харамсалтай нь энэ вирусыг дарж авах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл халдвар авсан л бол дуусаа. Учир энэ вирус  нь өөртөө хүний биед байдаг эрхтнүүдийн эд эсүүдийг үүсгэн өнөөх эсийн оронд өөрийнхөө үүсгэсэн хуурамч эсийг тавиад яг л хэвийн ажиллагаатай ажиллаж бүр тэрнээс ч илүү ажиллаад яван явсаар эцэст нь нэг л өдөр хаашаа ч хамаагүй алга болдог. Бүр сарниад уусаад алга болчихдог. Энэ л гол учир нь байгаа юм. Би амьдралдаа ийм хачин вирус харж байгаагүй. Чихэнд минь шивнэх шахам нам дуугаар -өөрийнхөө үүсгэсэн хуурамч эсийг хүний эрхтнүүд дээр байрлуулан удаан хугацаагаар амьдардаг заримдаа бүр үйл ажиллагааг нь дэмжиж маш хурдтайгаар өсөн дэвжээд эцэст нь хаана ч байгаагүй юм шиг алга болдог. Энэ үед түүний байрлаж байсан эрхтэн хоосон онгорхойтой үлдэж байгаа юм. Маш хурдан хугацаанд алга болдог болохоор эрхтэн өөрөө өөрийгөө хурдан хугацаанд нөхөн төлжүүлэх боломжгүй юм. Тэгээд л бие нь эрхтний дутагдалд ороод нэг өдөр л....тэгэхээр өвчтөн Пакын бие яагаад гэнэт хурдацтай сайжраад байсны учрыг нь олчихлоо. Тэр магадгүй....ингэж хэлж байгааг минь уучлаарай тэрэнд магадгүй хэдхэн сарын эсвэл бүр хэдхэн хоногийн л нас үлдсэн байх.

PROMISE[completed]Where stories live. Discover now