Өнгөрсөн

331 31 0
                                    


-Өглөөний мэнд Эмчээ гэх Жиминий намуухан бөгөөд хайлж урсам хоолой намайг гүн нойрноос минь сэрээж орхилоо.

-Гэнэт юун эмч вэ? гэсээр нойрмог хоолойгоор хариу барин нүдээ анисан хэвээр хажуудаа түүнийг байгаа эсэхийг шалган гараа хоосон цагаан даавуун дээгүүр гүйлгэтэл яг урдхан талд минь хайсан хүний минь хөхрөн инээх нь сонсогдоно.

~ХэЖин~аа чи үнэхээр...(шүүрс алдан) Эгдүүтэй юм аа. Чамайг түрүүнээс хойш ширтэж, гөлөрч бүр тэвэрч, үнсэж үзлээ ерөөсөө сэрээгүй шүү. Харин ингээд л дуудсан чинь сэрчих юм. Миний хоолой үнэхээр хүчтэй бололтой. Бас чиний унтаж байгаа чинь ч гэсэн. Хүн яаж ийм байж чаддаг байна аа?

Нүдээ нухлан арай гэж түүнийг олж харах гээд нүдээ нээтэл яг дээр минь гарчихсан өөдөөс минь ширтэж байлаа.

-Юу вэ? Алив буугаачээ. Бас яагаад хүн нууцаар ширтээд байгаа юм бэ? Гэсээр түүнийг өөрөөсөө холдуулах гэсэнд

-Яаж ийм хөөрхөн эмэгтэйг харахгүй байж чадах юм бэ? Ялангуяа яг дээрээс нь гэсээр намайг босгохгүй гэсэн шиг бүр дараад хэвтээд өглөө.

Түүнийг босгох гэж үзэж тарж байтал хаалга онгойн хэн нэгэн хоолойгоо засах нъ сонсогдоно.

Яарч сандран хаалга руу харвал сувилагч санаа зовж ичсэн бололтой цааш харан бид хоёрыг хүлээнгээ.

-Эмчээ нөгөө... Өвчтөн дээр хүн ирсэн байна. Аав, ээж хоёр нь ирээд уулзах гэтэл гадаа байгаа хамгаалагч оруулахгүй байсан болохоор би ороод ирлээ. Уучлаарай гэсээр цаашаа харан бөхөлзөнө.

-Зза оруулчих гэж Жимин хэлээд сувилагчийг гаргатал

-Юу яриад байгаа юм бэ? Байж бай би дээгүүрээ хувцасгүй байна шдэ. Гэсээр хөнжлөөрөө арай ядан халхлах цээжээ харуултал Жимин сандран хаалган дээр очин

-Түр түр байж байгаарай одоохон гэж хэлээд түгжээг нь түгжлээ.

-За одоо хувцсаа өмс.

-Тэгээд цаашаа хараач.

-Сүртэй шдэ. Би яав л гэж өчигдөрхөн... Үгийг нь хурдан гэгч таслаад

-Зза би мэдэж байна. Тэр миний цамцыг аваад өгөөч гэсээр түүнд хандан хэлэхэд

Жимин нүдээ дарсан хэвээрэй орны хажууд байх цамцыг минь гараатаа тэмтчин байж авч өгөхдөө хажууд нь байх даруулганд санамсаргүй хүрснээ.

-Энэ чинь ч бас чамд хэрэгтэй биз дээ гэж асуулаа.

-Тиймээ хэрэгтэй нааш нь гэсээр түүний над руу сарвайх хувцсыг нь өмсчхөөд орноос буулаа.

PROMISE[completed]Where stories live. Discover now