Мэдрэмж

337 35 0
                                    

2028.06.16

Өнөөдөр бол бид хоёрын амласан 4 дэх өдөр Жиминээс сураг чимээ одоохондоо алга.

Тэр өдрөөс хойш бид хоёр тийм ч их уулзаагүй маргааш өглөө нь Жиминийг өрөөнд нь оруулж өгчихөөд оройхон нэг уулзаад л өнгөрсөн.

Тэр энэ өдөрт бэлдээд их л хичээж байгаа бололтой. Хичээл зүтгэлээс нь болоод ч тэр үү хэзээ дуудахыг нь догдлон хүлээж басхүү сандарч байлаа.
Дүрс дүрс хийгээд л.
Догдлоод л.
Яг л анхны болзоо шиг.

Хэсэг хугацааны дараа хар хослол өмссөн биерхүү залуу ирээд дагаж явахыг асуув.

Өнөөх үл таних эрийн даган явсаар урт хонгилд алхах бол сэтгэл догдлоод барахгүй нэг зүйлээс айсаар байв, гэхдээ айх гэхээсээ илүү санаа зовох гэвэл зохих  биз яван явсаар эмнэлгийн дээвэр дээр гараад иртэл гадаа нар наргаж байгаа ч яг л өдөр шиг гэрэлтэнэ. Эргэн тойрон олон олон шар гэрлүүд. Харц булаам үзэсгэлэнтэй үнэхээр гайхширмаар юм. Өмнө хэзээ ч ийм гоё гэнэтийн бэлэг авч байсангүй. Нүүрээ гараараа дарсаар энэ гэрэлт замаар зөөлхөнөөр алхлаа.

Алхсаар энэ олон гэрлүүдийн төгсгөлд нь иртэл Жимин хоёр хүн багтахаар жижигхэн түшлэгтэй сандал дээр цааш харан жаргах нарыг ширтэнэ.

Алгуурхнаар дөхөөд нүдэн дээр нь гараа тавьтал.

Намайг ирэхийг анзаараагүй бололтой цочсоноо бага зэрэг инээд алдан гарыг маань доош буулган хүзүүгээрээ тэврүүллээ.

Яг энэ хэвээрэй удаан гэгч зогсонгоо хаяа нь улаантаж ягаарсан хөх тэнгэрийг ширтэн орой дээр түгэх мянга мянган оддыг сэтгэл зүрхээрээ мэдэрнэ.

Энэ мөч бол миний амьдралын хамгийн бүр хамгийн сайхан мөч. Болдог бол яг одоо цаг хугацааг зогсоогоод үүрд гацаагаад түүнтэйгээ хэзээ ч салахгүйгээр үлдэхсэн.

Надад алдах юм байхгүй ээ чиний дэргэд л байвал би бүхнээ зориулахад ч бэлэн байна.

Миний гарыг татаж байгаад хажуудаа суулгалаа. Бид хоёр өнөөх жижигхэн чигчий хуруунуудаараа хөтлөлцчихөж.

Биеэ над руу эргүүлж харуулан эгцэлж ширтээд
Жимин-Өнөө орой яагаад ч юм үнэхээр гоё байна тиймээ
Би-Тиймээ ийм сайхан оройг харалгүй удчихаж.
Жимин-Би ч бас
Би-Жимин~аа энэ эргэн тойрон үнэхээр гайхалтай юм аа. Гэрэлт зам тэнгэрийн хаяа бас бид хоёрын сууж байгаа жижигхэн сандал гээд бүгд төгс зохицол.

PROMISE[completed]Where stories live. Discover now