Дахин гарт минь

2.3K 99 1
                                    

2024.05.12

Нам гүм, уйтгартай, чимээгүй, тайван орчин. Үүнд дасаагүй уджээ. Гэхдээ сэтгэл зүрх маань хэзээд ийм байсаар ирсэн. Хэнд ч мэдэгдэлгүйгээр зовлон шаналлаа нуусаар өдий хүрсэн.

Нүдээ нээ Хэ Жин~аа хэдий болтол энэ хүйтэн шалан дээр ингэж удаан суух юм бэ? алив бос амьдрал хэзээд өөрчлөгддөг чи ч бас одоо өөрийгөө шинэ хүн болгох ёстой яг л хуучин байраа сольсон шиг ээ.

Бүхнийг дахин эхлэх хэрэгтэй. Бүр эхнээс нь.

Гэж өөртөө сэтгэл шулуудан хэлээд газраас босон хайрцагтай зүйлсийг зөөж, янзалж тохирсон газарт нь байршуулах ажээ. Хэзээнээс л ганцаараа сайхан байранд амьдрахыг үргэлж хүсдэг байсан бөгөөд хүсэн хүлээсэн энэ өдөр ингэж нэг юм ирж их сургуулийн дотуур байрнаас гарч нүүлээ.

Сурах явцдаа ажил хийж цуглуулсан хэдэн вон эцэг эхээс минь явуулсан мөнгө нийлээд овоо хөөрхөн байр авахад хүрсэн юм.

Одоо би сөүлийн их сургуульд мэс заслын эмчээр сурч байгаа. Жил хүрэхгүй хугацааны дараа төгсөнө. Жилийн дараа л би жинхэнэ эмч гэсэн нэр зүүх учиртай юм.

Гэхдээ эмч болох нь миний энд Сөүл гэх хотод ирсэн шалтгаан байгаагүй. Сөүлд ирээд түүнийхээ тоглолтын бодитоор нь үзэх байсан юм. Инээдтэй юм гэвч би тоглолтыг нь нэг удаа үзээгүй бүр ойрхон байж ч зүрхлээгүй. Надад өчнөөн олон боломж байхад би альнаас нь ч атгаж чадаагүй зугтаачихсан.

Ухаан муутайгаасаа болоод.

Учир нь гэж үү яагаад уулзаагүй юм бэ гэж үү

⬇️үүнийг уншвал ойлгох байх

"Ахлах сургуульд байхдаа хэрэглэдэг байсан миний хайртай зүйлүүд байна.Одоо л анзаарч байгаадаа харамсаж байх чинь. Үнэхээр хайртай байсан болохоор дандаа л цүнхэнд минь байж байдаг байсан одоо хүртэл миний хажууд минь байгаад нь гайхах юм алга"

Хуучин, булан бүртээ сэмэрч, халтайж гүйцсэн нэг содон дэвтэр нүдэнд шууд туслаа. Санаа бодолд минь юу ч алга. Энэ яг минийх мөн юм уу гэж бодмоор хүйтэн, хөндий бөгөөд эвгүй санагдана.

Нээгээд үзтэл цоохор эрээн болтол нь нулимсаа нууж бичсэн миний захианууд харагдах нь тэр.

Зүрх минь цээжин дотроо багтахгүйгээсээ болоод уурлаж байгаа бололтой өрцийг минь хүчтэй цохино. Юу гээч нь вэ? энэ захианаас болоод би хэдэн жил зовсон, харамссан, уурласан. Энэ захианаас болоод л би амьдралаа дахин эхлэх дээрээ хүртэл тулсан.

Гэтэл одоо гарт минь байдаг.

Миний жиминд явуулсан захиа.

Дахин дахин гэгч нь хичээнгүйлэн бичээд хамгийн гоё болсноо шууданд хийгээд БигХит рүү явуулж билээ. Энэ захиа чамд очсон болов уу? хол замд төөрөөд эзнээ олоогүй юм биш биз дээ.

Чи энийг уншаад ямар сэтгэл хөдлөл гаргасан бол.

Одоо хүртэл би тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөрөө хэдэн нүүр захиа бичээд явуулсандаа итгэж чадахгүй нь. Би үнэхээр тэнэг юм ухаан санаа минь тэр үед эрүүл гээч зүйлийг аваад хаячихсан байсан биз. Хэдий одоо хүртэл би чамд хайртай ч гэсэн энэ захиандаа харамссаар л.

Дэндүү ичгүүргүй хүн юм аа би. Өөрийнхөө нэр төрийг уландаа хэмх гишгэчхэж.

Яах гэж энийг түүнд хаяглаад явуулчихсан юм бол.
Яг яах гэж захиаг минь уншаад над руу ирнэ гээд үү? эсвэл намайг санана гээд үү шал утгагүй юм.

Хэн бичсэн нь үл мэдэгдэх захианы эзний бяцхан зүрхийг хайрлаасай гээд үү? хэрвээ түүнийг хайрладаггүйсэн бол энэ цаасыг хэдэн хэсэг болгоод ураад хаячих юмсан.

⬆️Ийм учраас л би түүний дэргэд ч байхыг хүсээгүй юм.

Утгагүй захиаг бичсэн гэдгийг маань мэдчихнэ гээд. Тэнэг байгаа биз.

Яаж намайг таних вэ дээ яаж намайг мэдэх вэ дээ.

Би захиандаа өөрийнхөө талаар юу ч бичээгүй.

Ганцхан түүнийг гэх сэтгэлээ л бичсэн.

Гэхдээ түүнийг гэсэн хүслээ барьж чадаагүй юм.

PROMISE[completed]Where stories live. Discover now