Анх удаа

804 62 0
                                    

Одоо хүртэл миний зүрх зөвхөн чам руу зүглэнэ.

Өдий 24 жил наслахдаа дурлаж болох үеэсээ авхуулаад чамайг энэ л жижигхэн зүрхэндээ тээсээр ирсэн. Тийм ч учраас би одоо хүртэл хүнтэй үнсэлцэж бүр эрэгтэй хүний гарнаас хөтлөлцөөд алхаж ч байгаагүй. Харин хариуд нь чи энэ бүх хугацаанд ямар ч эмэгтэйтэй нэр холбогдож миний сэтгэлийг өвтгөөгүй. Аз уу? тохиолдол уу? Энэ зүгээр ч нэг тохиолдол биш байх.

Өнөөдөр яагаад ч юм би чамайг өмнө нь боддог байснаас илүү ихээр бодож илүү ихээр санаад байх юм. Энэ орой надад яагаад ч юм бусад өдрүүдийг бодвол хамаагүй илүү гунигтай бас уйтгартай санагдана.

Харин зүүдэндээ оччихвол арай дээр...арай дээр. Ядаж л уйлж байгаагаа мэдэхгүй.

Хурдхан унтах хэрэгтэй унтчихвал бүх юм зүгээр болж дахиж чамайг бодохгүй болохоор. Зүүдэндээ л би чамтай уулзаж басхүү чамайг бодож чаддаггүй ганц орчин болохоор.

Нүдээ аниад хурдан унт

Бүх юм тухтай бас зөөлхөн... Үнэхээр сайхан үүрд ингээд хэвтээд л баймаар байна. Энэ юун хурц гэрэл вэ? Юу ч харж чадахгүй нь.

-Энэ гэрлийг хурдан унтраагаад өгөөч.

Гэж хашхирмагц хурц гэрэл алга болж оронд нь эргэн тойрон бүдгэрэн харагдана. Манай гэр байх чинь. Гэхдээ урьдынхыгаа бодвол илүү таатай санагдаад цаанаасаа л намайг өөртөө татаж ховстох мэт бүлээцүүлнэ. Ор ч дэндүү зөөлхөн бас их хөвсгөр юм. Хөнжилдөө улам шигдэн хэвтээд л баймаар дулаахан. Хурууныхаа өндгөөр бүхнийг таатайхан шиг мэдрэн энд тэнд тэнүүчилтэл үл мэдэх хэн нэгний гар баригдах нь тэр.

Юу болоод байна аа? Энэ хэний гар вэ? Гэхдээ... Би яагаад цочиж сандарсангүй вэ? Би яагаад энэ гарнаас айхгүй байна аа? Энэ гарны эзнийг ч мэдэхгүй, царайг нь ч дуу хоолойг нь ч сонсож байгаагүй атлаа юунд би энэ гаранд ингэтлээ дурлана вэ? Юунд нь ингэтлээ чанга атгана вэ ?Хэзээ ч тавихгүй гэсэн шиг.

Гэхдээ үнэхээр сайхан байна. Үүрд энэ гарнаас атгаад л баймаар. Юу ч болсон хэзээ ч салахгүй хос шиг. Ийм сайхан мэдрэмжийг надад өгч байгаа юм чинь би юунд тавих гэж яарах вэ. Хорвоо ертөнцийн төгсгөлийг үзтэлээ гарнаас минь бүү тавиарай.

Нүдээ аажим аажмаар нээлээ.

Хав харанхуй, дуу чимээгүй цонхны цаана шөнийн сөүл сонсогдоно.

Цээжинд нэг зүйл хөндүүрлэнэ нүд анилдаж зовхио ч дааж чадсангүй. Дэр минь чийг даан толгой доороос хүйтэн бөгөөд нойтон зүйл мэдрэгдэх ажээ. Зүүдэндээ уйлчихаж гэхдээ маш их. Ингэж их уйлсан нь анхны удаа.

Өмнө нь чамайг санан бүтэн ч нойргүй хонон уйлдаг байсан ч зүүдэндээ уйлсан нь анхных.

Гэхдээ энэ зүүд яг ямар учиртай гэж би уйлсан юм бол оо. Одоо ч надад бодогдоно. Энэ хэдэн жил би дэндүү ихээр туйлдаж байна. Чамайг хүсэн мөрөөдөж сэтгэл дотроо тээхээс өөр юу ч хийж чадахгүй байгаад уур хүрч байна. Одоо хангалттай одоо болсон. Чамайг хайрлаж залхлаа. Хүрч чадахгүй ч алсаас хараад суух надад тарчлаантай байна. Гар хүрэх төдийд ойртох ч ухаан бодол минь хойш нь татаж
-Ухаараач хэмээн чихэнд минь шивнэнэ.

Чамайг санасандаа нүдээ даран уйлсан өдрүүд, өөрийг чинь хүсэж тэмүүлсэн хоногуудаас их болчихож.

Одоо ч урссаар байх нулимсаа хөнжлийнхөө үзүүрээр арчаад түүний зураг дуу бүх зүйлийг устгахаар орноосоо босох гэтэл гэнэтхэн утсанд мэдэгдэл ирлээ.

"Дин"

Боссон зорилгоос минь илүү утсаа шалгахыг хүсэх хүслээ илүүд үзээд аваад хартал.

"Дэлхийд нэр хүнд нь цуурайтаад байсан алдарт кпоп хөвгүүдийн хамтлаг болох BTS тарах болсноо мэдэгдлээ"

Гэсэн хэдхэн үг бүхий мэдээ
Юу гээч нь вэ? би юу уншчихваа.
Харсан зүйлдээ үл итгэн мэдээг дахин дахин уншина.

Үгүй ээ ийм зүйл байх боломжгүй шүү дээ. Би тэдэнтэй нэг ч уулзаагүй, тоглолтыг нь ч үзээгүй, тайзан дээр гаран баяртайгаар дуулж, бүжиглэхийг нь ч харж чадсангүй.

Юу ч болоогүй байхад бүх зүйл дуусчихлаа.

Хорвоо дэлхий орвонгоороо эргэж надад гишгэх ч газар байхгүй болсон мэт давчуухан бөгөөд ахархан санагдана.
Тиймээ одоо сайн ойлголоо түүнийг би өөрөөсөө холдуулж чадахгүй юм байна.

Нэгэн бүхэл болсон биеийг хувааж болдоггүй шиг би түүнийг мартаж эсвэл дахин харахгүй байна гэдэг миний мөрөөдөл биелэхээс ч илүү хэцүү бололтой.

Чамайг мартаж чадахгүй гэдгээ би ойлгосон

PROMISE[completed]Where stories live. Discover now