Амлалт

397 34 0
                                    


-Та яаж байгаа чинь энэ вэ? Алхаж болохгүй шдэ. Алив би таныг өрөөнд чинь оруулъя. Алив гэсээр намайг түшин нэгэн эмч босголоо.

-Үгүй ээ би өрөө рүүгээ ормооргүй байна. Намайг өөр тийш нь оруулад өгөөч.

-Та чинь юу ярина вэ? Өөр өрөө байхгүй шүү дээ. Зза би таныг эмч нарын амрах өрөөнд түр зуур л байлгая.

-Сувилагчаа хурдан тэргэнцэр аваад ир. Хурдлаарай.

Удалгүй хоёр том дугуйтай хөгжлийн бэрхшээлтэй хүний суудаг тэрэг намайг чиглээд зугуухан урагшилна. Одоо би энэ дугуйн дээр хэдэн сарыг өнгөрүүлэх нь дээ.

Зөөлхөнөөр суулгаад эмч нарын өрөө рүү аажим аажмаар дөхлөө.

Дугуй нь чихраад л энд тэндгүй ёолсон, уйлсан, сандралдаж гүйсэн хүмүүс.

                     Гадны хүн орохыг
                          хориглоно.

Гэж хаалган дээрээ бичсэн эмч нарын амрах өрөө.

Намайг нэг орон дээр зөөлхөнөөр хэвтүүлээд дэргэд минь сууж байгаад

-Та зүгээр үү ямар нэгэн юм болсон юм уу?

-Би зүгээр дээ миний өрөө надад нэг л сонин санагдаад. Удаан байхыг хүсэхгүй байсан болохоор гараад ирсэн юмаа. Өөр зүйл байхгүй дээ. Аль болох тайван байхыг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй.

-Тэгвэл би эмчийг чинь дуудаад ирье бас гэр бүлийнхнийг чинь. Гээд нүүрэндээ найдвар дүүрэн инээмсэглэнэ.

-Үгүй ээ хэрэггүй .

-Танд эмч чинь хэрэгтэй шүү дээ. Би аваад ирье та энд удаан байж болохгүй.

-Үгүй ээ

ХэЖин эмчийг дуудаач өгөөч гэвэл юу гэх бол.

-Та ХэЖин эмчийг мэдэх үү?

Царай нь хэдий огцом хувирсан ч буцан эргэн хэвийн байдалдаа ороод.

-Мэднээ таны хуучин эмч үү?

-Тиймээ түүнийг дуудаач өгөөч.

-За би тэгвэл дуудаад ирье гэж хэлээд гараад явлаа.

Үнэхээр хүмүүс бид хоёрыг ялангуяа миний амьдралыг их сонирхож байгаа бололтой.

PROMISE[completed]Donde viven las historias. Descúbrelo ahora