Фен

284 31 0
                                    

2028.09.29
3сарын дараа

-За одоо энэ хүртэл алхаад л болоо.
Алив ээ ийм сайн алхаж байж иймхэн зам үлдчихсэн байхад арай шантраад байгаа юм биш биз дээ.

-Үгүй ээ одоохон очлоо.

-За тэгвэл алхаад бай.

Хүүхдээ анх хөлд оруулж байгаа ээж шиг түүнийг түшин авна.

Энэ хугацаанд би эргээд Жиминий эмч болж тэр ч сайн алхаж эхлэж байгаа. Одоо ганцхан сар болчихвол алхахад асуудалгүй болно.

-Вааах үнэхээр мундаг шүү. Өмнө нь байсан хүмүүс хэзээ ч чам шиг ийм мундаг байгаагүйдэг.

-Мэдээжийн хэрэг шдээ. За одоо амласан ёсоороо үнс гээд уруулаа цорвойлгоно.

-Хүмүүс хараад байна шд.

-Тэд нар ямар хамаатай юм бэ? Чи амласан л бол амласан алив гээд бүр нүдээ ч аньчихлаа.

Сэмээрхэн холдоод цааш гүйн өрөөнийх нь үүдэнд ирээд.

-За нүдээ нээ. Энэ хүртэл алхаад ирвэл би бүр зөндөө үнсэж өгье. Заа

Яг л хүүхэд шиг доош нурмайгаад

-Наа өрөөндөө чи одоо хаашаа ч зугтаж чадахгүй мэдэв үү гээд хурдан хурдан алхана.

Инээд алдсаар өрөөнд нь ортол хэсэг хугацааны дараа амьсгаадсан амьтан орж ирээд хаалгаа хаан.

-Эмч маань байж бүр миний найз охин байж надад арай хатуу хандаад байгаа юм биш үү? Ингэж байгаад би уначихвал яах юм гээд амьсгаагаа даран хэсэг зогсоно.

-Би чамайг эмчийн ч хувиар найз охины ч хувиар сайн мэднэ. Чи хэзээ ч унахгүй.

-Тэгвэл би яг одоо чам дээр унамаар байх юм гээд намайг орон дээр хэвтүүлэн дээр минь гараараа тулж байгаад над руу аажим аажмаар ойртоно.

Бид хоёрын харц, хүсэл, тэмүүлэл нэг л зүйлд төвлөрсөн байх бөгөөд яг одоо цаг хугацаа зогссон мэт нам гүм бас сэтгэл догдлом болоод ирлээ.

Удаанаас удаанаар хоёр бие хоорондоо нэгдэх гэж асар бага замыг хэдэн жил болсон юм шиг туулна.

Зөөлхөн бөгөөд ягаанхан амттай энэ зүйл надад яг хүрэхийн даваан дээр хаалга сүр сар хийн онгойж хэн нэгэн хоолойгоо засах нь сонсогдлоо.

PROMISE[completed]Where stories live. Discover now