Өвдөлт

372 34 0
                                    

Жиминий талаас

Аппаратны чимээ чихэнд үнэхээр тааламжтайгаар сонсогдоно.

Удаан хугацаагаар хаана ч оршин байгаагүй юм шиг энэ мэдрэмжийг сарниулан чихэнд чимэг нэмнэ.

Намайг амьд гэдгийг минь илтгэх энэ чимээ үнэхээр дулаахан бас таатай сонсогдоод байх чинь.

-Эмчээ сэрчихлээ. Сувилагчаа өвчтөн ухаан орчихлоо.

Нүдээ алгуурхнаар нээхэд өөдөөс минь олон олон эмч сувилагч нар дээрээс харан хоорондоо элдэв зүйлс ярилцана.

Харамсалтай нь тэдний хоорондоо юу ярьж байгаа нь ойлгогдсонгүй. Зүгээр л дүнгэнэх чимээ.

Хэсэг хугацаанд толгой манарах бөгөөд удалгүй юмс арай дээрдэж хүмүүсийн яриа сонсогдож эхэлнэ.

-Сайн байна уу өвчтөн.

Нүүр дүүрэн инээмсэглэсэн залуухан эрэгтэй эмч өөдөөс харан мишээнэ.

Танихгүй царай байх чинь.

Сулхан хоолойгоор би
-Миний эмч хаана байна дуудаад өгөөч!

-Уучлаарай би таны урьдны эмчийг сайн мэдэхгүй ч гэхдээ одооноос эхлээд би таныг анхааралдаа авах болно.

-Гэхдээ тэр надад нэг юм хэлнэ гэсэн шүү дээ.

Энэ өгүүлбэрийг хэлж дуусаад буцаад ухаан алдчихлаа.

Дахиад хэсэг хугацааны дараа

Цаахан талд хүмүүсийн ярилцах дуулдана.

-Түүнийг та цочиролд оруулчихсан юм биш үү? Анх сэрэхэд нь шууд намайг дуудахгүй яасан юм. Хагалгаа амжилттай бүр сайн болсон байхад үүнд намайг буруутгах хэрэггүй. Ингэж л аашлах байсан юм бол ийм хариуцлагагүй хандах байсан юм бол та өвчтөнийг буцаагаад надад хүлээлгээд өгөөтөх.

- Өвчтөний асран хамгаалагч хэлэхдээ намайг хариуцаж ав гэсэн. Тийм учраас би өгч чадахгүй тэд намайг сонгосон. Тэдний сонголтыг хүндлэх хэрэгтэй биш гэж үү? Эсвэл та.....болоод байгаа юм уу?гээд хуруугаа имэрч мөнгө тоолж байгаа мэт дүр үзүүлнэ.

-Та яаж ингэж хэлж чадаж байна аа . Би хүний амийг мөнгөөр үнэлдэг хүн биш. Өвчтөндөө ч анхаарахгүй сэтгэл санааг нь зовоож......хүндхэн хагалгааг давсан хүнд юу хэлж болох юу хэлж болохгүйг мэддэггүй хэрэг үү?

-Түүнд хэлсэн зүйл гэвэл " Эмч чинь солигдсон өөрийнх нь биеийг асуусан өөр юу ч буруу юм хэлээгүй"

PROMISE[completed]Where stories live. Discover now