Үнэн

626 57 0
                                    

Дэлхийд дээгүүр бичигдэх солонгос улсын нийслэлд боломжийн үнэтэй ямар ч асуудалгүй байр олно гэдэг хэцүү. Ганц бие эмэгтэй хүнд бол өнөөх байрандаа ганцаараа амьдрана гэдэг бүр ч аюултай.

Зурагт радиогоор олон зүйл сонсогддог. Энд ийм хэргүүд гарлаа тэнд тийм хэргүүд гарлаа гээд л. Олон охид бүсгүйчүүд алга болж цуврал гэмт хэрэгтнээс одоо хүртэл ямар ч сураг чимээ алга гэх мэт. Ингэж л Сөүлд болоод байгаа хэргийн тоо огцом нэмэгдэж эхэлсэн юм.

Харамсалтай нь сөүлд амьдрах нь яг л барын аманд орсон хурга шиг үргэлж түгшүүр дунд амьдарч байгаа мэт санагддаг.

...

Хөргөгчөө дүүргэх санаатай ойр зуурын идэх юм аваад гэр лүүгээ харьж явтал араас ХэЖин~аа гэж хэн нэгэн чангаар дуудах нь сонсогдох нь тэр.

Эргээд хартал ард хүн байтугай амьтны бараа ч алга энэ гудамжинд ганцхан би л байгаа бололтой хэн ч харагдсангүй.

Гэхдээ сая яах аргагүй намайг дуудсан даа. Эсвэл би хий юм сонссон юм байх даа гэж бодсоор буцаад эргэн хартал өмнө минь
сургуулийн урд дандаа зогсож байдаг залуу нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан яг л жентелмэн залуу шиг өөдөөс минь алхаж байлаа.

Гэхдээ түүний урууландаа тодруулсан мушийлт надад ерөөсөө таалагдсангүй. Харахад л зэвүүцэм дотор арзайлгам муухай мишээлт. Нэг л хүйтэн. Хурдхан хажуугаар нь зөрөн алхаад явах гэтэл гарнаас минь чанга гэгч нь атгаад намайг өөртөө нааж орхив.

За ингээд л бүх юм дууслаа миний амьдралын замнал энд ингээд хүний гарт дуусдаг юм байна. Гэж бодсоор түүнийг өөрөөсөө салгах гэж гараа буцааж татан цээжийг нь хойш түлхэж орхив.

Харамсалтай нь тэр чинь эрэгтэй хүн шүү дээ. Эмэгтэй хүн чинь хэдий зоригтой ч цагаа тулахад ийм үед өөрийгөө ямар сул дорой юм бэ гэдгийг улам мэдэрдэг юм байна. Гэтэл санамсаргүй би түүнийг алгадаж орхисон юм.

Энэ нь түүнийг өөрөөсөө салгах нь битгий хэл харин ч улам уурыг нь хүргэчихэв бололтой. Намайг улам чангаар тэврээд над руу эгцэлж ширтэж байгаад
- С-Сайн уу? ХэЖин аа ч-чи намайг таниж байгаа биз дээ? Чи надад өм-өмнө нь тусалсан байх аа тэгээд л...г-гэх-гэхдээ сая яагаад намайг цохиж байгаа юм бэ? Би чамайг гэмтээхгүй ээ. Харин ч би чамайг хамгаалах болно. Хэн ч чамд гар хүрч чадахгүй. Т-Тийм болохоор надаас битгий ай. Би зүгээр л баярласан сэтгэлээ илэрхийлэх гээд энд чамайг зөндөө удаан хүлээж байлаа. Надад тусласанд баярлалаа ХэЖин аа

PROMISE[completed]Where stories live. Discover now