Бүх зүйлийн эхлэл

522 48 0
                                    

Түүний өрөө нам гүмхэн харин хэн ч алга ганцхан түүний амьсгалын аппаратны чимээ агааржуулагчны хүнгэнэх дуу л дуулдаж байлаа. Хагалгаа амжилттай болсныг ч хэлэх үү түүний царай анх харснаа бодвол гэрэлтэж харагдана. Хэд хэд алхан дэргэд нь очоод орон дээр нь зөөлхөн суулаа.

Тэр дэндүү үзэсгэлэн төгөлдөр юм.

Хэдий осолд орсон ч хэдэн жил хараагүй ч өмнө нь хардаг байсан Жимин яг хэвээрэй миний өмнө хэвтэж байв. Миний мөрөөдөл миний хүсэл тэмүүлэл миний амьдрах утга учир, амьсгалах агаар минь яг миний урд минь байна яг энүүхэнд.

Төсөөлөл ч биш зүүд ч биш ямар нэгэн саадгүйгээр яг бодит байдал ямар ч худал хуурмаг зүйлгүй тэр өмнө минь хэвтэнэ.

Сэтгэл зүрхийг минь дотроос нэг зүйл гижигдээд болсонгүй. Амьдралынхаа утга учрын амийг өөрийнхөө гараар аварчихлаа шүү дээ. Ийм сайхан мэдрэмжийг өмнө нь насандаа мэдэрч байсангүй.

Яг л агааргүй орчноос гаран цэнгэг агаарыг ханатлаа мэдэрч байгаа мэт.

                               Тог тог

Энэ бол баярын нулимс
Аз жаргалаас урган гарсан нулимс хэзээд амттай байдаг шиг сэтгэл зүрхэнд минь үзэсгэлэнт дурсамж ч үлдээгээд л нүднээс минь газарт унана.

Тог тог

Хаалга гэнэт онгойн сувилагч хэд хэдэн хүмүүс дагуулаад ороод ирлээ.
Бүгд л нус нулимсандаа хутгалдсан байх бөгөөд орны дэргэд нэг нэгээрээ ирээд уйлж гарлаа. Тэдэн дундаас буурал толгойтой настай эрэгтэй миний хажууд ирээд гунигаа нуун, нулимсаа тэвчиж ядан
- Хүү минь зүгээр үү? Биен гайгүй юу гэж асуулаа.

-Зүгээр ээ хагалгаа амжилттай болсон гэхдээ.........гэж хэлээд өгүүлбэртээ түр зай авсанд өнөөх буурал толгойтой хүний нүд нь аяган дотроо байж ядан бүлтгэнэнэ.

- ...Гэхдээ энэ маш хүнд хагалгаа болсон маш олон яс хугарсан ялангуяа өвдөг, шилбэний яс маш олон цууралт үүсэж бутарсан болохоор нөхөн төлжих боломж бага. . . . тийм учраас эмнэлэгт удаан хэвтэж арга хэмжээ авах нь чухал таньтай би хувьчлан уулзаж бүгдийг ярих хэрэгтэй байна гэж хэллээ.
Аавынх нь тэвчиж ядсан нулимс гэнэт асгаран цурхиртлаа уйлах нь тэр. Миний ч нулимс энэ мөчид тэвчээрээ барьж дийлсэнгүй бүгд хамтдаа мэгшиж гарлаа.
Бүх хүмүүс л дээш харан эсвэл доош газар ширтэн өөрсдийнхөө гунигыг нууна.

PROMISE[completed]Where stories live. Discover now