Жаргал зовлон

514 46 0
                                    

2028.05.18
Чихэн дээр намуухнаар өглөөний радио нэвтрүүлгийн мэдээ дуулдана.

- Та бүхэндээ нэвтрүүлэгтэй холбогдсонд маш их баярлалаа . Үнэхээр хөгжилтэй ярилцлага болж өнгөрлөө. Баярлалаа. За тэгэхээр гадаа үнэхээр сайхан байна.
Яг л жаахан хүүхэд шиг хөөрөн баясаж тогломоор. Зүрх сэтгэл хаашаа ч хамаагүй нисээд явчих шиг гайхалтай сайхан өдөр байна. Яагаад үүнийг сонсож байгаа хосууд маань энэ амралтын өдрөөр зугаалж болохгүй гэж. Эсвэл болзооны цагаа хүлээн догдлон суугаа юм уу? Тэгвэл одоо ганцаараа байгаа синглүүдээ та нар яагаад өнөөдөр сохор болзоо ч юм уу эсвэл найзуудтайгаа хамт зугаалж болохгүй гэж ийм сайхан нарлаг өдрийг яав ч зүгээр өнгөрөөж болохгүй шүү. Тогло, инээ, хөөр сайхан бүхнийг мэдэрч болох бүхий л хэмжээгээрээ тултал нь мэдэр. Учир нь өнөөдөр ганцхан удаа олдоно шүү дээ.
Ингээд сайхан өдрийн эрч хүчтэй залуусдаа зориулаад Justinbieber ын 'love yourself' дууг зориулаад нэвтрүүлгээ өндөрлөе.

Гэж хэлээд дуу явж эхэллээ.

Хөшигний завсраар тусах нарны хурц гэрэл хөнжил дээр минь бууна. Хэдий гэрэл над дээр тусахгүй байгаа ч бүх биеээрээ дулааныг мэдрэн таашаалыг авч цээж дүүрэн амьсгалан орноосоо бослоо.

Өнөөдөр бол өнөөх энгийн нэг амралтын өдөр гэвч миний хувьд амралтын өдөр биш, уйтгартай ажлын өдөр.

Эмч нарт амралт гэж байхгүй. Зөвхөн ажил. Ганц хором ганц минут л хэн нэгнийг үхэл, амьдралыг шийдэх учраас цагыг маш сайн барьж, цагтай уралдах ёстой.

Сэрүүлэг ч үүнтэй зэрэгцэн дуугарч ороо хураагаад, нүүрээ угаахаар угаалгын өрөөнд очлоо.

Радиогоор явах дууг сонссоор би толгойгоо хэмнэл дагуулан дохино.

Өглөөний цайгаа уухыг хүссэнгүй тул хувцсаа өмсөөд л гэрээсээ гаран явган хүний замаар өглөөний нарны илчийг мэдрэн моддын хажуугаар итгэлтэй нь аргагүй алхана.

Радио нэвтрүүлэгчийн хэлсэн үнэхээр үнэн байж гадаа үнэхээр бүр үнэхээр сайхан байна. Зуны эхэн сарыг ч хэлэх үү дулаахан нар дээрээс ээж, тэнгэрт бүртийх ч үүл алга. Өнөөдөр өмнөх гунигт хэдэн жилүүдийг бодвол яагаад ч юм хамаагүй дээр байлаа. Гэхдээ зөн совин гээч хачин зүйл ардаас минь тухгүй нь аргагүй зулгаана.

Хараахан аниагүй байгаа шарх шиг.

Эмнэлэгийн хаалгаар ортол өвчтөнүүд цөөхөн харагдана. Хэдий сайхан ч ийм үед хэзээд саад гарч ирдгийн адил дандаа жаргалыг минь бусниулан орой гэхэд эмнэлэг өвчтөнүүдээр дүүрчихдэг. Өрөөндөө орж ирээд хувцсаа солин өвчтөнүүдээ ээлж дарааллан үзлээ. Бүгд хэвийн. Залхмаар өнөөх нэгэн хэвийн амьдрал эхэллээ.

PROMISE[completed]Where stories live. Discover now