Хоёр,...Гурав

319 29 0
                                    

Хэсэг хугацааны дараа нүдээ нээн эргэн тойрноо харвал би Жиминий орон дээр байх бөгөөд гадаа нар жаргаж тэнгэр харанхуйлжээ.

Буйдан дээр хэн нэгэн цааш харан утсаар ярьна. Тэр хүн нь Жимин бөгөөд яриаг нь хэсэг сонсвол
-За сургийг нь гаргасан бол болоо. Тийм бол наадахаа зугтаалгачихгүй сайн хараад байж бай. Яг тохиромжтой үед барих хэрэгтэй... (Хэсэг утасны цаадах хүний яриаг сонсож байгаад)Тэгээд байрлаж байгаа газрыг нь мэдээгүй юм уу? (хоолой нь өндөрсөн утсаа чангаар атгаж) тэгвэл яг одоо хурдан ол. Яаралтай олоод гэрийнх нь ойр орчмын хяналтын камерыг нь хараандаа ав. Болж өгвөл өөрт нь ойрхон яриа чагнагч суурилуулбал сайн байна. Ямар ч алдаагүй цэвэрхэн хийх ёстой шүү. Алдаа гаргаад үзээрэй. За болно. Гэж хэлээд утсаа тасаллаа.

Уртаар санаа алдаад нүдээ анин чамархайгаа гараараа хэд хэд даран илээд буйдангаас хөндийрөн хөргөгчнөөс савтай ус аван нэг амьсгаагаар төвөггүйхэн залгилна.

Ус залгих тоолонд түүний төвөнх нааш цааш хөдөлж ширээний сүүмгэр гэрэлд түүний хүзүү цагааран харагдах ба үнэхээр булбарай бөгөөд зөөлхөн хүрэхэд ч хайран гэмээр

Өмнө нь түүний фен байхдаа биеийнх нь хэсэг бүрийг томруулан хардаг байсан бол  яагаад найз охин нь болсон хойноо нэг ч удаа ингэж анзаараагүй юм бол оо.

Аль хэдийн минийх болчихсон болохоор санаа амар яаралгүй дараа тухлан нэг ажъя гэж бодсон юм болов уу? Тэгвэл тэр Жиминийг анхааралтай ширтэн ухаан санаандаа буулган авах өдөр өнөөдөр, яг одоо л юм шиг байна.

Усаа ууж дуусчхаад над руу харах үед нь нүдээ хурдан гэгч нь анин унтаж байгаа дүр эсгэн хэвтлээ.

Хоосон саваа атгасан хэвээр над руу харан урууландаа бүдэгхэн ч хэн ч харахад мэдэгдэхээр инээмсэглэл тодруулан аажим аажмаар ор луу дөхөн ойртоно.

Намайг унтаж байгаа гэж бодсон бололтой яг нүүрэн дээр минь тулж ирээд духыг минь зөөлхөнөөр үнэрлэн үсийг минь хойш нь илээд хэсэгхэн хугацаанд дуугаа хураан бодрол болон сууна.
-Чамайгаа  хамгаалахын тулд би бүхнийг хийх болно. Чиний нүднээс гунигын нулимс урсгамааргүй байна. Харин...чи зөвхөн миний дэргэд л байж өгөөрэй гэсээр дахин үнслээ.

Зөөлнөөр хацарт минь уруулаа хүргэж дуусчихаад газраас босон орон дээр буцан хэвтээд араас минь тэврэн хэвтэнэ.

Өөрийн биен дулааныг надтай нэгдүүлж улмаар илүү төөнөх мэдрэмжийг хүртэх гэсэн шиг хүзүүнд минь нүүрээ наан уртаар амьсгаа авна.

PROMISE[completed]Where stories live. Discover now