Нэг,...

281 33 1
                                    

Сарын дараа

Өвчин намдаах хийх хэрэгтэй юм биш үү?

-Одоо л тэсчихвэл болоо. Хэрвээ одоо тариа хэрэглэчихвэл дахиж хэрэглэх үед нөлөөлөхгүй байвал яах болж байна.

-Гэхдээ эмчээ тэр их өвдөж байна шдэ.

-Тэгээд дараа нь яах юм. Дараа нь өвдөх үед нь тэгээд хараад сууж байх хэрэг үү? Энэ өвдөлтийг давчихвал цаашдаа зүгээр болно.

ХэЖин-Жимин~аа тэсээрэй гуйя энэ удаа л тэсчих. Тэгвэл бүх зүйл сайхан болно. Дахиж ингэж өвдөх шаардлагагүй. Тийм болохоор тэсээрэй.

Жиминий хөл өмнө нь бага багаар өвдөж байсан ч ийм аймшигтай хүнд өвдөлтийг мэдэрч үзээгүй болохоор түүнд их хэцүү байгаа бололтой. Хэрвээ одоо энэ үеийг л давчихвал дахиж ингэж зовох шаардлагагүй юмсан.

Жимин орон дээрээ эвхрэн өвдөлтөндөө шанална.

Түүнийг ингэж зовж зүдрэхийг нь харахыг хүсэхгүй байна.

Гарнаас нь чангаар атгаад толгойг нь илэн хажууд нь тэсэж үлдэхийг гуйна.

Жимин нэг ч үг дуугарах тэнхэлгүй болж хамаг хөлс нь урсан хөнжлийнхөө үзүүрээс, миний гарнаас тас зуурсан хэвтсээр л.

Уйлахгүйг аль болох хичээн тийчлэх бүрт нь нулимсаа буцаан залгиж түүнийг зоригтой байлгах гэж хажууд нь сууна.

Энэ үйл явдлыг харахаас ч нүд халтирам юм.

Хүлээхээс өөр юуг ч хийж чадахгүй байх шиг хэцүү юм алга.

Жимин-ХэЖин~аа (миний нэрийг арай ядан дуудна) Миний дэргэдээс битгий холдоорой...битгий яваарай....хажууд минь бай....хаашаа ч битгий яв.

ХэЖин-Би явахгүй ээ хаашаа ч явахгүй чиний дэргэд ингээд л байж байя. Ингээд...хардаа би чиний хажуунаас холдохгүй гээд чангаар атгасан гараа харуулна.

Хэсэг хугацааны дараа өвдөлт нь намдаж байгаа бололтой бие нь сулраад царай нь дээрдэж эхэллээ. Удсанчгүй Жиминий хамаг хөлс нь цувж халуун нь бууран нэг мэдэхэд гарыг минь атгасан хэвээрээ унтаад өгөв.

Энэ үед ч хүмүүс гаран одож өрөөг бид хоёр л үлдэнэ.

Тиймээ ийм хүнд үеийг давчихсан юм чинь одоо амрах хэрэгтэй. Тайвшруулах эм одоо л нөлөөлж байх шиг байна. Амьсгал нь жигд бөгөөд нэгэн хэвийн. Бүх сандрал айдас ард хоцорлоо. Унтчихсан юм чинь одоо зүгээр байх гэж бодсоор гараа түүнээс авах гэтэл гэнэт Жимин нөгөө гараараа болиулан битгий гэсэн янзтай толгойгой хоёр тийш нь сэгсэрнэ.

Эргэн орон дээр нь суугаад хөлөрснөөс болоод тэр чигтээ норж чийг татсан үсийг нь хойш нь самнаж өгөөд зөөлхөн бөгөөд сэрүүхнээр дух руу нь үлээлээ.

Таатай байгаа бололтой нүдээ хагас анин жаахан завсраар нь намайг ажин хаяахан инээмсэглэнэ.

Нүдээ алгуурхнаар нээн энгийн үеийнх шигээ дулаахнаар инээмсэглээд хажуудаа хэвтэхийг дохин өөрөө орныхоо булан руу шахан надад зай гаргаад хөнжлөө дээш сөхлөө.

Одоо түүнд хэн нэгний халуун дулаан тэврэлт л хамгийн хэрэгтэй байгаа байх.
Цагаан халаадаа сандал дээр тохоод энгийн өмд цамцтайгаа хөнжилд нь ороод бэлхүүсээр нь гараа оруулан зөөлхөнөөр тэврэн цээжийг нь ханатлаа үнэрлэх юутай сайхан бэ?

Энгэр цээжнээс нь үнэртэх энэ үнэр нэг тийм таамаглахад бэрх хаанаас ч оломгүй тансаг сүрчиг гэмээр.

Төөнөх дулааныг нь ээ.

Халуун паарнаас хэд дахин илүү хүчтэй дулаан намайг бүчин авна. Ингээд л байгаад л баймаар байна. Түүний биеийнх нь нэг хэсэг болоод шингэчихмээр. Энэ үнэртэн шиг биед нь уусмаар, болдог бол мөн сайхан аа.

Ханагар цээжинд нь шигдээд хачиг шиг л түүнийг тас тэвэрсэн. Гэхдээ хэтэрхий чанга тэвэрчихвэл Жимин өвдчих юм шиг санагдаад тэврэлтээ бага зэрэг сулруулаа.

Эрүүгээ толгойн дээр минь тавиад гараараа үсээр минь оролдоно.Үнэхээр зүв зүгээр болчихсон аятай хүүхэд шиг тоглоод л.

ХэЖин-Бие чинь зүгээр болчихсон уу?
Би босох уу? гэж асуусанд

Жимин-Үгүй ээ зүгээр болоогүй. Чамайг ингээд тэврээд хэвтвэл эдгэрчих юм шиг санагдаад байна. Битгий бос. Дахиад жаахан л ингээд байчих. Одоо хүртэл хөл өвдөөд л байна. Тийм болохоор босох гэж яарах хэрэггүй гээд хошуугаа дэвсэнэ

-Би яараагүй ээ.

Жимин-Тэгээд яагаад босох гээд байгаан.

-Зүгээр л хүн ороод ирвэл эвгүй шдэ.

Жимин хэсэг дуугаа хураан бодлогоширсноо хэн нэгэн рүү залган
-Туслахаа миний өрөөний гадна хэдэн хүмүүс тавиад өгөөч хэнийг ч оруулж болохгүй шүү гэж хэлээд утсаа салгалаа.
-За одоо хэн ч бид хоёрт саад болохгүй. Тийм болохоор санаа зоволтгүй хэдэн цаг ч энд ингээд хэвтсэн болно.

Би ч хариу инээмсэглэн буцаад цээжинд нүүрээ наан гүнзгий амьсгаа аван таатайхнаар түүнийг тэврэн хэвтэнэ.

Жимин хөнжлөөрөө өөрсдийгөө хучин гараа дээгүүр минь давуулан тэврээд бие биенээ энхрийлэн жаргалтай гэгч нь унтаж орхив.

PROMISE[completed]Where stories live. Discover now