Гэнэт л

343 36 0
                                    

Гэртээ орж ирээд саяны болсон бүх үйл явдлыг толгой дотроо хадгалахыг хичээнэ.
Мартчихгүй юм сан гэсэндээ хором мөч бүрийг дахин санах гэж оролдлоо.

Энэ үйл явдлыг зүүдлэхээсээ хүртэл эмээдэг байсан бол одоо бүр биелчихлээ.

Хаалга түшин хүйтэн шалыг налан суусаар л...
Маргааш юу болох бол

Бид хоёрын анхны үнсэлт

Хүмүүс энэ үйлдлийн дараа юу хийдэг юм бол оо.....

Яаж ч хичээсэн тэр үнсэлт бодогдоод дотроосоо халуу шатна. Хамаг бие төөнөх мэт дотроос минь гал авалцаж хацар ч улайж хэн ч байхгүй хоосон байшин маань бүгчим санагдаж эхэллээ.

Түүнээс мэдэрэн авсан дулаан одоо ч надад үйлчилсээр байгаа бололтой...

Маргааш

Аз жаргалаар дүүрэн амьтан эмнэлгийн хаалгаар ороод таарсан хүн болгонтойгоо эелдгээр мэндчилж нүүрэндээ томоо гэгч инээмсэглэл тодруулан алхана.

Лифтний өмнө хэн ч алга ганцаархнаа хүлээн хаалганых нь өмнө жаргалтайгаар зогсож байтал гарнаас маань хэн нэгэн угз татаж аваад аваарын шат руу намайг чирэх нь тэр.

Юу болоод байгааг ойлгох сөхөөгүй эсэргүүцэж байтал хэн нэгэн шатны хаалгыг хаан цаанаас онгойлгохгүй гэсэндээ наад бариулан дундуур нь төмөр шиг зүйл шургуулж орхилоо.

Өнөөх залуугийн царайг хартал өмнө нь эмнэлэг дээр ирж Жиминийг гэмтээнгээ алдсан галзуу хүн мөн байлаа.

Гаднаасаа энгийн харагдаж байгаа ч нүд нь яг л араатных шиг улангассан байдалтай. Над руу ойртоогүй ч өөдөөс минь эгцэлж харж байгаад
-ХэЖин~аа би чамд хайртай би чамд хайртай чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Сэтгэлээ илчлэх гэж оролдох бүрт надаас зугтаагаад байх юм. Миний дэргэд л надтай хамт бай л даа. Би тэр тэр залуугаас чинь илүү чамайг хайрлаж чадна. Чамайг одоо байгаагаас чинь илүү ч хайрлаж чадна. Б-би өчигдөр та-т-та хоёрыг харсан т-тэр дээвэр дээр гэсээр ээрч мууран байж хэлснээ уур нь гэнэт хүрсэн бололтой хаалгыг гараараа хамаг хүчээрээ цохино.
-Юуны тулд гэж...тэр муу доголон гөлөг чамайг надаас илүү хайрлаж чадахгүй. Чамд төвөг л удна уу гэхээс над шиг чамайг жаргааж л лав чадахгүй. Алив гэж хэлээд хамаг хувцсыг минь тайлах гэж зүтгэсээр гар нь чичирч байв.

Улангассан дайрах түүнийг хамаг хүчээрээ алгадаад " хараал идсэн гараа надаас ав муу гаж донтон зайлж үз" гэж хэлээд хаалгаар гарах гэсэнд буцааж гарнаас минь чанга гэгч нь татаад намайг зөрүүлээд унатал минь алгадчих нь тэр хацар үнэхээр хорсож халуу дүүгнэ.
Хэний ч өмнө нь гар хүрч байгаагүй энэ хацранд тэр хамгийн түрүүнд хүрчихлээ.
Дэндүү хүчтэй цохисон болохоор аманд цус амтагдана.

PROMISE[completed]On viuen les histories. Descobreix ara