Хунт нуур

287 22 0
                                    

-Уучлаарай

Мөрийг минь шүргэн зөрөн өнгөрөх хэн нэгэнд ийн хэлээд бөхийтөл хариу ч дуугаралгүй гүйн одлоо.

Жиминий өрөөнд орвол тэр цааш харан унтаж байна. Нэгэн хэвийн хөдлөх цээжнээс илхэн харагдана.

Саяхан угаасан эмнэлгийн хувцсыг нь эвхэнгээ түүний үнэр нь нэвт шингэсэн цамцаар нь уушгиа дүүртэл амьсгаллаа.

Хэдий угаасан ч гэсэн Жиминий үнэр үнэртэх түүний цамц. Үнэрлэх төдийд дулаахан бөгөөд тааламжтай үнэр намайг бүрхэн авна.

Хувцсыг нь эвхэж дуусчихаад нам унтах Жиминийг хэсэг ажиглан орных нь дэргэд суулаа.

Урууланд минь бүдэгхэн инээмсэглэл тодроно. Хайртай хүн минь намайг эргүүлэн хайрлана гэдэг хичнээн их гайхамшиг вэ? Ямар их аз жаргал вэ?
Гэвч санаа зовоод байх юм.

Гэхдээ намайг санаа зовж гуниглах тоолонд Жимин үүнийг мэдчихээд дандаа сэтгэлийг минь засдаг. Муухай зүйл бодох тоолонд түүний үг чихэнд сонсогдож дахиж ингэж бодлогошрох шаардлагагүйг минь сануулдаг.

Хэн нэгний намуухан дуу намайг гүн бодлоос минь сэрээж орхилоо.
-Ирчих ээ юу? Гэх түүний ялдамхан хоолой.
-Тийм ээ ирчихлээ. Сайхан амарсан уу?
-Чиний ачаар би өдөр бүр л сайхан амардаг чи үргэлж дэргэд минь ингээд л байж байдаг болохоор би дандаа жаргалтай байдаг. Чи миний дэргэд байгаа болохоор.
-Өглөөнөөс авхуулаад юу болчхоо вэ? Уран цэцэн үгсээр намайг булж хаяад л.
-Би өдөр бүр л ингэж хэлдэг шдэ. Анзаарч байгаа нь өнөөдөр л болохоос.
-Тийм гэж үү? Би нээрээ ёстой анзаараагүй юм байна.
Жимин-За больж үзээ.
-За худлаа. Чиний хэлсэн үг бүр чинь миний зүрхний яг энд гүнд нь үргэлж байдаг болохоор би үргэлж жаргалтай байдаг гээд зүрх рүүгээ заатал тэр эгдүүтэй гэгч нь инээмсэглэн намайг тэврэн авна.

Орон дээр нь түүний урд хөлөн завсар нь ороод цээжийг нь налан хэвтсээр гарыг нь оролдонгоо.

-Би нээрээ гарыг чинь зүүдэлсэн.

Жимин-Хэзээ???

-Аль дээр чамтай уулзахаас хэдэн жилийн өмнө би сайн санаж байна. Тэр үед дандаа чамайг санаад уйлдаг байсан тэгсэн нэг өдөр би захиа олоод. Тэгээд тэр захиаг уншаад шөнө нь зөндөө уйлсан гэхдээ зүүдэндээ. Намайг сэрэхэд нүд хавдчихсан дэр норчихсон байсан.

-Би тэр зүүдэнд чинь ямар байсан.

-Би тэр үед чиний царайг харж чадаагүй ээ гэхдээ яг энэ гар шиг зөөлхөн бас том ийм олон судастай дулаахан гар байсан яг чинийх шиг. Атгаад л баймаар. Би тавихыг хүсээгүй.

PROMISE[completed]Where stories live. Discover now