Ганцаараа

533 50 0
                                    

Ингээд л би бүх зүйлээс хожимджээ.
Түүнийгээ тайзан дээр бүжиглэн хөгжилдөхийг  нь, жаргалтайгаар дуулан суугаад инээхийг нь , арми нараа хараад баярлан хөөрхийг нь харж чадсангүй. Ингээд л миний амьдрал ямар ч утга учиргүй болж орхилоо. Түүнд хүрэх хүсэл минь хөөс болон алга болж зөвхөн хий хоосон зүйл л үлдлээ. Нулимс ч тэр уйтгар гуниг ч тэр эцэс төгсгөлгүй мэт сэтгэлээс минь урган гарна.

Одоо чамтай аядол фений учирлаар учирна гэдэг худлаа байх.

Дахиад л дахиад л харанхуй, чимээгүй орчин үнэхээр залхмаар юм. Зүгээр л тэр чигтээ аймшиг. Би яагаад бусад шиг хөгжилдөж аз жаргалыг түгээж чаддаггүй юм бол оо. Юу ч болсон баярлан хөөрч бүх зүйлийг өөдрөгөөр харж болдоггүй юм бол оо. Хоол ч идэх хүсэл алга бүр орноосоо ч босох тэнхэл алга.

Үргэлж уйлаад л баймаар гунигтай бөгөөд цөхөрсөн. Дэндүү их нулимсанд дарагдан унтаж орхиж.

Ингээд л гүн ангал руу . Ийм хурдан унах боломжтой. Доош унахад юу ч тээглэхгүй, ямар ч саадгүй.
Яг л юуг ч хамаад аваад явах хүчтэй урсгал гол мэт.
Яг л бүүдгэр тэнгэрээс нулимсаа дуслуулж буй хур бороо мэт.
Ганцаараа бас гунигтай.

Гаднаас нь харвал зүгээр л хүн
Ямар ч сэтгэл хөдлөлгүй , инээд бүр нь хуурамч нулимс бүр гашуун.
Амьдралынхаа утга учрыг алдчихсан.
Сүнс шиг зөвхөн урагшаагаа.
Өөр ямар ч зүглүүлэгчгүй. Надад ямар ч чиглүүлэгч, луужин байхгүй юм чинь хаашаа гэж явахгүй зүгээр л алхана, амьсгална, унтана. Гэхдээ үүрд биш.

Хэн юу ч гэсэн хамаагүй алх ганцаараа зөвхөн ажлын төлөө төрсөн мэт хаана юу байгааг харахгүй мэдрэхгүй
Сохор дүлий хүн шиг алх
Хэн юу гэж байгаа нь огт хамаагүй зүгээр л ганцаараа бай
Хэрвээ аз таарвал гүйж болох юм.
Бүдэрч унаж ч болох юм.
Намайг хар гэхдээ гаднаас минь
Надад дурла гэвч зөвхөн царайнд минь
Учир нь чи доторхийг минь үзвэл
Яагаад надад дурласандаа эргэлзэнэ.
Би зөвхөн гаднаа хуурмаг төрх гарган инээнэ.

Төгсгөл мэт хав харанхуй руу шургалан уналаа.
4н жилийн дараа.........
to be continued

PROMISE[completed]Where stories live. Discover now