Жимин 3

282 22 0
                                    

-Алив дээ усан нүдэн гүнж минь битгий уйл. Нааш ир хардаа би зүв зүгээр за юу? Алив хажууд минь ороод хэвт. Хэр удаан унтаагүй болоод наад нүд чинь ийм болчихсон байгаа юм бэ? Унтахгүй бол болохгүй шдээ. ХэЖинаа битгий өвдөөд бай. Чи надад санаа тавж эмчлэх ёстой болохоос би чиний эмч биш шүү дээ. Миний санааг зовоолгүй томоотой байхгүй бол би чамайг үнсэхгүй шүү гэсээр хэзээний эдгэрчихсэн хүн шиг намайг загинана.

-Зза би томоотой байна даа чамайг сэрчихвэл би дэргэд чинь байхыг хүсээд л...Тэгсэн ч гэсэн хүн үнсэхгүй байхдаа яадаг юм. Өөрөө чадах ч юм шиг.

-Би чадна аа хэмээн буруу харан хэллээ.

-Тэгвэл харж л байж болъё гээд хөнжлөөр нь нүүрээ бүтээтэл

-Зза би буруу үг хэлсэн юм шиг байна аа. Дөнгөж сая сэрчихээд чамайг үнсэхийг маш их хүсэж байгаагаа мэдлээ. Би нээрээ чадахгүй юм байна.

-Би хэлээ биз дээ. Чадахгүй ээ гэж хэлэ... үгээ хэлж дуусаагүй байтал гэнэтийн үнсэлт намайг сандрааж орхилоо.

-Юу вэ?

-Би сая хэллээ шдэ чадахгүй юм байна гэж.

-Тэглээ гээд хүн ингэж гэнэт үнсэж болж байгаа юм уу? ингэх ёстой байдаг юм за юу? гэсээр түүний нүүрэнд аажуухнаар ойртон ууруулыг нь шунаглан үнсэнэ.

Би дахиж түүнийхээ энэ бал бурам мэт уруулыг нь ингэж амтлахгүй нь л гэж бодсон. Дахин түүнийхээ аз жаргалтайгаар нүүр дүүрэн инээмсэглэхийг нь ч харахгүй нь гэж бодсон. Дахин түүнийхээ дулаахан энгэрт ингээд эрхлэн хэвтэхгүй нь л гэж бодсон. Би энэ өдрөөс хойш ганцхан зүйлийг маш сайн ойлголоо. Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц таамаглахын аргагүй олон зүйлсээр дүүрэн, хэзээ ч болохгүй гэж бодож байсан зүйл чинь биелэлээ олж хэзээ бүтэхгүй гэж төсөөлсөн мөрөөдөл чинь чамайг ирээдүй рүү авчирна. Хүн ганц л амьдарна. Тийм болохоор өнгөрсөндөө хэзээ ч харамсахгүйгээр, бүх зүйл яг одоо дуусах гэж байсан ч зүгээр гэж хэлж чадах хэмжээнд л амьдрах хэрэгтэй. Маргааш юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй нөгөөдөр гэхэд би үхчихсэн ч байж болно. Өдөр бүрийг өнөөдөр амьдралыг хамгийн сүүлчийн өдөр мэтээр амьдар. Хамгийн аз жаргалтай хүн шиг, муу муухай бүх зүйлийг мартаад нар луу харан инээ.

-Жиминаа би чамайг унтаж байх хойгуур зөндөө юм бодсон.

-Юу? Түүний нойрмог бөгөөд сөөнгө хоолой өрөөгөөр нэг цуурайтна.

-Хоёуланд нь хийгээгүй хосуудын хамтдаа хийж үзэх ёстой зүйл зөндөө байгаа юм байна лээ. Бас дээрээс нь өдөр болгон уулздаг ч тийм олон удаа хайртай шүү гэж хэлдэггүй.

PROMISE[completed]Where stories live. Discover now