Ch 8: Надад дурлатлаа хүлээ

3.5K 342 4
                                    

Ara's P.O.V.

"Нана гэж хэн юм?" хэмээн bubble tea-ы дэлгүүрт нэгнийгээ ноолон сууж буй хосуудаас асуулаа.

Тэд нэгэнтэйгээ инээлдэхээ болин хоёул нааш харлаа. "Юу?" хэмээн Жунин асуув.

"Та хоёр Нанаг мэдэх үү?" хэмээн би тэднээс асуучихаад урдаа байх шокаладтай bubble tea-аас уулаа.

"Чи наад нэрээ хаанаас сонссон юм?" хэмээн Жунин асуув.

"Өнгөрсөн шөнө Сэүн намайг Нана гэж дуудсан... Бас би түүний ажилын өрөөнөөс охины зургийг харсан... Түүнийг хэн гэдгийг хэлж болох уу?"

"Чи сонирхож байгаа юм уу? Яагаад?" хэмээн Кёнсүү хариулаад нэрстэй бялуунаас халбагадав.

"Би зүгээр л асууж байна. Сэүн үнэхээр... нууцлаг."

Jongin's P.O.V.

Ара сүүлд тэгж хэлснийхээ дараа нэг тийш хараад гөлөрчихөв.

"Ара?" хэмээн хэлээд түүний нүдний өмнө гараа савчуулахад тэр ухаан орон "Айн?" хэмээн дуугарав.

"Би чамд Нана гэж хэн болохыг хэлье за юу?" гэхэд Ара яг л жаахан хүүхэд шиг толгой дохив.

"Нана бол Сэүний хуучин найз охин. Тэр бол хүн бас чамаас маш өөр. Тэр Сэүнтэй гэрлэхийг хүссэн гэхдээ тэр хүн болохоор түүний төлөө Сэүн мөнх амьдралаа золиосолж түүнтэй сүй тавих хэрэгтэй болсон. Яг л би Кёнсүүгийн төлөө мөнх амьдралаа золиосолсон шиг. Гэхдээ Сэүн хүсээгүй. Сэүн өөрийн мөнх амьдралдаа найз охиноосоо илүү хайртай байсан учир түүнээс салсан. Хэдий энэ Сэүнийг тамд байгаа мэт өвтгөж байсан ч гэсэн." хэмээн Жунин хэлээд bubble tea-аас нэг балгачихаад яриагаа үргэлжлүүлэв. "Хэдэн жил өнгөрч Сэүн тэр охиныг мартах гэж хичээж байсан юм. Гэтэл тэр охин дахин гарч ирсэн. Нана Сэүнд түүнийг, намайг болон аав ээжийг маань чөтгөр гэдгийг олонд тарааж биднийг шатаах болно гэж хэлсэн. Сэүн түүнийг олон жил ганцаараа байж ухаанаа алдсан гэж бодсон учир түүнийг тоогоогүй." хэмээн хэлчихээд Жунин гүнзгий амьсгаа авав. "Гэхдээ тэр хэлсэндээ хүрсэн. Тэр биднийг чөтгөр гэдгийг хөршүүдэд тарааж манай гэрийг тоосго тоосгоор нь шатаасан. Аав ээж хоёр Сэүн бид хоёрыг шатаж буй байшингаас түрүүлж гаргасан ч харамсалтай нь өөрсдөө гарч чадаагүй. Тэгээд тэд байшин дотор шатсан."

"Тэгээд Сэүн түүнийг үүнд буруутгадаг хэрэг үү?"

"Тийм ээ. Хэрвээ Сэүн чамайг өнгөрсөн шөнө Нана гэж дуудсан бол тэр одоо болтол түүнд хайртай болохоор тэгж дуудсан гэж би бодохгүй байна... Зүгээр л Сэүн түүнд итгээгүйн улмаас эцэг эх минь нас барсанд харамсан тэгж хэлсэн байх."

Her Afterlife | osh -Complete-जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें