Ch 7: Надтай хамт бай

3.6K 332 5
                                    

Ara's P.O.V.

"Ара, чи одоо зүгээр үү? Сэүн чамд сайн анхаарал тавьсан уу?" хэмээн Кёнсүү асуун миний бугуйнаас зөөлөн барьлаа.

"Би зүгээр дээ, Кёнсүү. Санаа зовох хэрэггүй." хэмээн би түүнрүү инээмсэглэн хэллээ.

Сэүн миний өрөөний хаалгыг мөрөөрөө налан кофе барин зогсож байхыг би харлаа. Үүрийн 3 цаг болж байх бөгөөд Кёнсүү намайг зүгээр эсэхийг шалгахын тулд энэ хүртэл иржээ. Кёнсүү их өхөөрдөм юм.

"Ашгүй дээ. Би чиний бугуйг илүү муудчихаж гэж хар дарсан. Тэгээд л би Жуниныг сэрээн энд ирсэн юм." хэмээн тэр хэллээ.

"Би харж байна аа." хэмээн Кёнсүү болон Жуниныг харан хэллээ. "Чи одоо хүртэл унтлаганы хувцастай байна. Харин Жунин пороротой дотуур өмдтэй байна." хэмээн хэлээд тэднийг шоолон инээлээ.

"Тийм ээ, мэдэж байна. Би ичиж байна гээч." хэмээн Жунин эвшээлгэн нойрмог дуугаар хэлэв.

"Хөөе, энд битгий унтчихаарай." хэмээн хэллээ.

Харин Жунин надад хариулсангүй. Тэр зөвхөн чангаар хурхирч эхэлсэн юм.

"Аиишшш! Ким Жунин!" хэмээн би орилсон ч Кёнсүү намайг болиулав.

"Жунин их бөх унтдаг учир түүнийг сэрээх хэцүү." хэмээн хэлээд Кёнсүү инээмсэглэв.

"Тэгээд би хаана унтах юм?"

"Хммм, магадгүй-"

"Чи миний өрөөнд унтаж болно." хэмээн хаалганы хажууд зогсож байсан залуу Кёнсүүгийн үгийг тасалдуулан хэллээ.

----------------

"Хэрвээ би энд унтчих юм бол чи хаана унтах юм?" хэмээн би түүний хааны ор шиг орон дээр суух зуураа урд минь зогсох Сэүнээс асуулаа.

"Ажилынхаа өрөөнд" хэмээн тэр хариуллаа. Тийм л дээ, түүний ажилын өрөө доод давхарт байгаа гэхдээ...

"Тэнд ор байхгүй биз дээ? Чи яаж унтах юм?" хэмээн би асуулаа.

"Чи их санаа зовох юм." хэмээн хэлээд жуумалзав.

"Би санаа зовоогүй." хэмээн хэлээд би нүдээ эргэлдүүллээ. Би яриагаа үргэлжлүүлэн "Тэгвэл гар! Би унтлаа." хэмээн түүн лүү орилоод доош хэвтэн хөнжилөөр өөрийгөө бүтээлээ.

Би түүнээс хариу сонсоогүй ч түүнийг гэрэл унтраагаад хаалга хаахыг сонссон юм. Энэ залуу чинь?

Нарны туяа арьсан дээр минь тусахыг би мэдрэн өглөө болсныг мэдлээ. Би нарны тусгалаас бултахыг хичээсэн ч чадаагүй учир орноос босон доош буулаа.

Her Afterlife | osh -Complete-On viuen les histories. Descobreix ara