Ch 28: Амлалт

2.5K 302 14
                                    

Тэр Тао гэгч залуу Сэүнийг мөрөн дээрээ тавин Сэүний өрөө лүү алхан бөгөөд би хажууд нь даган явна.

Бид Сэүний өрөө лүү орж тэр Сэүнийг шалан дээр зөөлөн тавьлаа. Тэр Сэүний хажууд байх эвдэрсэн гинж болоод гав руу харан "Тэр үнэрээр хүчирхэг болж байгаа бололтой." хэмээн шивнэн хэлсэн ч би сонсож чадахаар байлаа.

Би түүнрүү нэг харчихаад шалан дээр хэвтэх Сэүн рүү хараад "Тэр зүгээр болох уу?" хэмээн Сэүнийг харсан чигтээ Таогаас асуулаа.

"Хөөх. Энэ залуу чамайг бараг л алах дөхсөн байхад чи түүнд санаа зовж байгаа хэрэг үү?" хэмээн хэлэхэд нь би түүнрүү харлаа.

"Тийм ээ. Тэр Сэүн хэвээрээ шүү дээ."

"Чи яагаад зүгээр л намайг чиний өгзөгийг түүнээс аварсанд баярлаж болохгүй гэж?" хэмээн надруу ойртсоор хэллээ.

"Баярлалаа."

"Чин сэтгэлээсээ хэлсэнгүй."

Би нүдээ эргэлдүүлэн "Би хэлчихсэн шүү дээ. Би давтаж хэлэхгүй. Ингэхэд чи хэн юм?"

"Би хэлсэн шүү дээ. Намайг Хуан Зи Тао гэдэг. Би хятад-"

"Чи чөтгөр үү?"

"За яахав. Тийм ээ. Би чөтгөр. Гэхдээ Сэүн Жунин хоёр шиг биш. Тэд ширүүн төрлийн чөтгөрүүд харин би бол тайван төрлийн чөтгөр. Над шиг чөтгөрүүд цөөхөн. Магадгүй ганц үлдсэн нь би байх. Сэүн олзоо олох гэж дайрдаг бол би илбэ ашигладаг."

"Тэгвэл чи Сэүнийг буцааж хэвийн болгож чадна гэсэн үг үү?"

"Би чадахгүй гэж айж байна. Түүнийг буцааж хэвийн болгох ганц зам бол энэ цаг хугацаа болоод орон зайг буцаах. Энэ нь цаг хугацаар аялана гэсэн үг. Ийм зүйл болохоос сэргийлнэ. Энэ нь та хоёрыг анхнаас нь уулзуулахгүй байна гэсэн үг."

"Гэхдээ бид өмнө нь уулзаж байгаагүй шүү дээ. Тэр намайг аварсны дараа л уулзсан шүү дээ... Тао, надад чиний санаа таалагдахгүй байна. Дараа нь юу болох юм? Яахав бид цаг хугацаагаар буцаж өнөөдрийнх шиг зүйл болохгүй байна гэж бодъё. Дараа нь яах юм? Үр дагавар нь юу байх юм?" хэмээн би уруулаа чичрүүлэн асуулаа.

Сэүн бид хоёр өмнө нь уулзаагүй гэдэг үнэн намайг айлгаж байна. Намайг одоо хүртэл хүчтэй байлгаж байгаа зүйл бол бидний дурсамжууд шүү дээ. Энэ бүхэн алга болно гэсэн үг үү?

"Би мэдэхгүй ээ, Ара. Энэ бол чиний мэдэх зүйл. Тэгээд чи зөвшөөрөх үү? Бид цаг хугацааг буцааж Сэүн чамайг аварсан үед очино. Энэ тохиолдолд та хоёр хоёулаа аюулгүй байж хэнд нь ч юу ч тохиолдохгүй." хэмээн мөрнөөс минь барин хэллээ.

"Би айж байна, Тао. Би Сэүнийг алдахвий гэхээс айж байна." хэмээн доош харан хэллээ.

Тэр намайг эрүүнээс минь өргөн өөрлүүгээ харуулаад "Тэр чиний үүрэх ёстой эрсдэл шүү дээ. Намайг уучлаарай." хэмээн хэллээ

------------

Шөнө болоход би унтаж чадахгүй байлаа. Би Сэүнийг дахиж миний өрөөнд орж ирээд намайг ахин алах гэж оролдох вий гэдгээс би айж байна.

Бүтэн өдөр болсон ч Жунин энд ирсэнгүй. Магадгүй тэр Таог энд ирээд намайг хамгаална гэдгийг мэдэж байсан байх.

Би орноосоо өндийн цонхоор гадаахыг харлаа.

Би яах ёстой вэ? Би Таогийн саналыг зөвшөөрөх хэрэгтэй юу? Өмнөх санаанаас минь дээр санаа гэж үү? Би түүнд итгэх ёстой юу?

"Унтаагүй л байгаа юм уу?" гэх дуунаар эргэн харвал Тао унтлаганы өрөөний хаалгыг минь налан зогсч байлаа.

"Чи энд юу хийж байгаа юм? Чи Сэүнийг харах ёстой биш билүү?"

"Тэр ухаангүй хэвээр л байна. Шившлэгийн үйлчилгээ маргааш өглөө гарна." хэмээн хэлчихээд нааш алхан орны хөлөн дээр минь суун "Чи тэгээд бодож үзсэн үү?" хэмээн асуулаа.

"Чи надад шийдвэр гаргах өдөр өгч болохгүй юу? Би зүгээр л үнэхээр их айж байна. Хэрвээ бид уулзахгүй бол юу тохиолдохыг би мэдэхгүй шүү дээ. Бүх зүйлс өөрчлөгдөнө гэж үү?"

"Тийм ээ. Ара, бүх зүйл өөрчлөгдөнө. Гэхдээ надад итгэ. Бүх зүйл зүгээр болно. Би чамд аюул учруулахгүй. Санаж байна уу? Би чамайг хамгаална шүү дээ. Сэүн та хоёр зүгээр байх болно." хэмээн тэр инээмсэглэн хэллээ.

"Чи үнэхээр амлаж чадах уу? Сэүн зүгээр болно гэж. Надад ямар ч байсан хамаагүй. Сэүнийг ч гэсэн хамгаална гэж амлаач? Би түүнд үнэхээр их хайртай. Түүнийг алдана гэсэн бодол намайг маш их айлгаж байна." хэмээн би бараг л уйлах шахан хэллээ.

"Сэүнд чи байдаг болохоор тэр үнэхээр азтай юм. Чи бол хүчирхэг бас зоригтой охин, Ара. Чам шиг охин залуу бүр дурлах болно." хэмээн тэр инээмсэглэн хэллээ.

"Баярлалаа."

Яагаад гэдгийг мэдэхгүй ч Тао байгаад би баяртай байна.

Түүнтэй байх үнэхээр тухтай байна. Яг л тэр миний хоосон мэдрэгдээд байсан орон зайг нөхөж өгч байгаа мэт. Магадгүй түүнтэй байх нь тийм ч муу биш бололтой.

Би түүнийг амлалтаа биелүүлээсэй гэж найдаж байна. Сэүн бид хоёрыг хоёуланг нь хамгаалаасай.

A/N: Унтаагүй шар шувуу байвал өгүүллэгээ уншаад сэтгэгдэлээ үлдээгээрэй. Унтсан нь өглөө босч ирээд уншаарай. Энэ өгүүллэг хоёрхон хэсгийн дараа дуусна. Бас маргааш 1 сарын 21 шүү дээ. Ингээд өгүүллэг бичээд гурван жил болох нь ээ.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now