Ch 27: Сэүний дайралт

2.6K 302 10
                                    

"Ара, чи намайг сонсож байна уу?" гэж Жүнмён эмчийн дуунаар би бодит байдалд эргэн ирлээ.

"Уучлаарай. Би хэтэрхий их юм бодчихлоо."

"Их бодох хэрэггүй дээ. Бүх зүйл сайхан болно. За юу?" хэмээн гараа миний мөрөн дээр тавин хэлэхэд нь би толгой дохилоо.

"Би чамд Сэүний чөтгөр тал нь аль хэдийн давамгайлчихсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Секунд тутамд улам хүчирхэг болж байна. Түүний чөтгөр тал нь бидний тарьсан тариаг эсэргүүцээж байна. Бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй."

"Тэгвэл цусаа шилжүүлье. Би бэлэн байна."

"Тайван бай, хонгор минь. Яарсны хэрэггүй. Чамайг Жуниныг сонссон нь дээр гэж би бодож байна. Тэр Сэүн та хоёрт хоёуланд нь хэрэгтэй зүйл л хэлнэ шүү дээ. Тэр ч гэсэн чөтгөр байсан юм хойно."

"Гэхдээ-"

"Жуниныг сонс, за юу? Тэр чиний төлөө л хийж байгаа шүү дээ. Ара, чи дахиж үхэх шаардлага байхгүй. Чи Сэүнийг аварч болно. Өөр сонголт байгаа шүү дээ. Хэрвээ чи ч гэсэн аюулгүй байх хэрэгтэй бол яаж өөр хүнийг аюулгүй байлгаж чадах юм бэ?" хэмээн асуулаа.

"Би аюулгүй байх шаардлагагүй. Би зүгээр."

"Итгэлтэй байна уу? Энд хоосон санагдахгүй байна уу?" хэмээн хэлээд тэр мөрөн дээр байсан гараа цээжин дээр минь аваачлаа.

Түүний хэлсэн үг намайг цохиод авах шиг боллоо. Түүний зөв. Эдгээр өдрүүдэд надад хоосон санагдаж байгаа. Магадгүй би ч гэсэн аюулгүй байх хэрэгтэй байх.

Тэр хөнгөхөн инээгээд "Миний хэлсэн зүйлийг битгий бод доо. Ямартай ч би явах хэрэгтэй байна. Минсок дуудаж байна." хэмээн хэлчихээд гараа дахин мөрөн дээр минь тавьлаа.

"Ойлголоо. Баяртай. Бүх зүйлд баярлалаа."

"Зүгээр дээ." хэмээн хэлчихээд тэр явлаа.

-----------

Энэ үнэхээр ядармаар өдөр байлаа. Би өдөржин Сэүний тухай бодлоо. Бас энэ нь намайг стрессдүүлж байна. Би зөөлөн орон дээр хэвтэн тааз руу хэдэн хором харж байгаад нүдээ аньлаа. Удалгүй би унтаад өгөх нь тэр.

*3:04 АМ*

Биеэ хөдөлгөж чадахаа болих үед би сэрлээ. Яг л би хашигдчихсан юм шиг. Нүдээ нээхдээ дээр минь хэн нэгний сүүдэр үзэгдлээ. Би яг хашгирах гэж байтал тэр амыг минь гараараа дарлаа. Түүний нөгөө гар нь миний бэлхүүсэн дээр байх ажээ. Түүний гар тээшлэн нурууг минь дагуулан явсаар шилэн хүзүүн дээр ирэх үед хамаг бие минь чичрэх шиг боллоо.

Her Afterlife | osh -Complete-On viuen les histories. Descobreix ara