Ch 17: Аялал (Сүүлийн өдөр)

3.1K 315 2
                                    

"Кёнсүү, Сэүн надад сайн юм уу?" хэмээн Кёнсүү өглөөний цайнд өндөг болон гахайн мах шарж зогсоход нь би асуулаа. 

Миний хэлсэн үгэнд Кёнсүү цочин хайруулын тавгандаа санаандгүй хүрэн гараа бага зэрэг түлчих нь тэр. Би буруу зүйл хэлчихсэн юм уу?

"Чи зүгээр үү?" хэмээн би асуун Кёнсүү дээр очиход тэр гараа хүйтэн усаар норгож байлаа.

"Би зүгээр дээ." хэмээн тэр юу ч болоогүй мэт инээмсэглэн хэллээ. Тэр хүйтэн усаар гараа угаан "Зүгээр л чи намайг айлгачихлаа." хэмээн хэлээд гараа арчлаа.

"Намайг уучлаарай."

"Ямар нэгэн зүйл болоо юу?" хэмээн Кёнсүү асуугаад өндөг болон гахайн махаа тавган дээр тавин ширээн дээр тавьчихаад над руу харлаа.

"Тэгэхээр... Сэүн өөрчлөгдөж байгааг би анзаарсан... Чи ч гэсэн анзаарсан уу?." хэмээн би асуулаа.

"Жунин бид хоёр ч гэсэн анзаарсан. Гэхдээ энэ сайн зүйл биш гэж үү? Тэр өмнөх шигээ хүйтэн байхаа больсон. Тэр чиний хажууд байхдаа их эелдэг болчихдог." хэмээн Кёнсүү хэлээд инээмсэглэв.

"Тийм ээ. Тэгээд л би будилаад байна. Тэр надад сайн юм уу эсвэл зүгээр л надаар тоглоод байгаа юм болов уу?"

"Хмм... Аль нь ч үнэн байх боломжтой. Гэхдээ чи нэг зүйл мартаад байна. Сэүн олон жилийг ганцаараа өнгөрөөсөн. Тэр ганцаардмал нэгэн. Түүнд хань хэрэгтэй. Түүний төлөө байх хэн нэгэн хэрэгтэй. Магадгүй тэр зүгээр л чамайг өөртөө дурлуулах гэж байгаа байх. Хэрвээ тэгвэл чи хуучин амьдралаа орхиод түүнтэй хамт байх болно шүү дээ." хэмээн тэр тайлбарлав.

"Гэхдээ Кёнсүү, юу ч болсон бай би хуучин амьдралдаа очих хэрэгтэй шүү дээ. Би түүнтэй хамт удаан байж болохгүй. Хэчнээн би хүссэн ч болохгүй."

"Би сайн хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ надад итгээрэй. Сэүн ч гэсэн будилж байгаа. Тэр чиний тухай яаж мэдэрдэгээ мөн яаж мэдрэх ёстойгоо мэдэхгүй байгаа."

Кёнсүүгийн үгэнд би хариу хэлэлгүй чимээгүй үлдлээ. Тэгэхээр зөвхөн би л будилаад байгаа биш байх нь. Сэүн ч будилж байгаа юм байна.

-----------

Бүтэн өдөр өнгөрсөн ч надад Сэүнтэй ярилцах зориг байсангүй. Би гэм хийчихсэн юм шиг санагдаад байх юм. Учир нь сүүлийн өдөр түүнтэй хамт байхыг Сэүн хүссэн шүү дээ. Гэхдээ би зүгээр л чадсангүй.

Тагтан дээрээс би Сэүн Жунин хоёрыг ярилцаж байгааг харлаа. Тэд эргийн хадан дээр сууж байлаа. Энэ Сэүний дуртай газар бололтой.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now