Ch 22: Өнөөдөр болзоотой

3K 291 8
                                    

Онгорхой цонхоор орж ирэх хүйтэн салхинаас болон сэрлээ. Нүдээ анивчсаар орон дээр суугаад нэг суниачихаад доош буулаа.

Зочины өрөөнд орж ирэхэд Сэүн зочины өрөөний хаалганы хажууд зогсож байсан ч цааш харж байлаа. Түүний нимгэн цагаан цамцны араас шивээс нь гэрэлтэн харагдаж байлаа.

"Сэүн?"

Түүнийг дуудахад тэр нааш эргэж харлаа.

"Сэрчихсэн үү?" хэмээн хэлээд инээмсэглэн надруу ирээд "Өглөөний мэнд." хэмээн хэлэв.

"Өглөөний мэнд." хэмээн хариулаад инээмсэглэлээ.

Түүний арьс жирийн үеэс илүү цонхигор харагдаж байна.

"Чи юм идсэн үү?" хэмээн би гал тогоо руу түүнийг дагуулж орон асуулаа.

"Би чамайг хүлээж байсан юм." хэмээн тэр хариулаад гал тогооны сандал дээр суув. Би түүний хажууд суулаа.

"Би шарвин хийсэн." хэмээн тэр хэлээд надад шарвинг өгөөд "Гэхдээ одоо хөрчихөж." гэж хэлээд инээмсэглэв.

"Зүгээр дээ. Надад таалагдаж байна." гэж түүнрүү харан инээмсэглэн хэлээд түүний хийсэн шарвинг идлээ.

"Өө, тийм. Би нэг зүйл асуумаар байна. Чи өчигдөр хаачсан юм?" хэмээн би шарвингаа залгичихаад асуухаад Сэүн нааш харлаа.

"Айн?"

"Чи мартчихсан юм уу? Бид Луханы тоглолтыг үзэх ёстой байсан. Би чамайг хүлээсэн."

"Тийм л дээ. Би.. би нэг газар очих хэрэгтэй болсон юм. Их чухал байсан бас.. чамтай ярихаа мартчихаж. Уучлаарай."

"Ойлголоо. Тэгвэл чи надад нэг зүйл хийж өгөх болж дээ." хэмээн би түүний нүдрүү  харан хэллээ. Сэүн нүдээ анивчихад нүд нь хараас улаан болж дахин анивчихад буцан хар болж байлаа.

"Өнөөдөр болзоонд явбал ямар вэ?" хэмээн тэр надруу харан ирмэчихээд хэллээ.

"Би явна аа." хэмээн хэлээд би түүнрүү харан томоор инээмсэглэлээ.

"Тэгвэл явцгаая."

"Одоо юу?"

"Тийм ээ. Яг одоо." хэмэн Сэүн инээмсэглэн хэлээд үсийг минь иллээ.

---------

"Хөгжилтэй биш байна уу?" хэмээн би кино театраас гарч ирэн хэллээ. Бид дөнгөж сая кино үзсэн бөгөөд би одоо ч инээсээр байлаа.

"Үгүй ээ. Хөгжилтэй биш байна." хэмээн Сэүн нүдээ эргэлдүүлэн хэлээд бидний үзсэн киног шүүмжилж байлаа.

Her Afterlife | osh -Complete-Onde histórias criam vida. Descubra agora