Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."

2.8K 319 8
                                    

Бид өчигдөр ярилцсан. Хэдийн нэг өдөр өнгөрчээ. Би Сэүний өрөөний үүдэнд Жүнмён эмчийг гарч ирэхийг хүлээн зогсоно.

Намайг хүлээж байх зуур Жунин надруу яг л өчигдөрийнх шигээ санаа зовсон харцаар харсаар ирлээ.

"Яасан бэ, Жунин?" хэмээн би түүнрүү харан асуулаа.

"Ара, бүх зүйл болохгүй байна. Чи үнэхээр Сэүнд цусаа өгөхдөө итгэлтэй байна уу? Чамд юу тохиолдохыг бид мэдэхгүй. Жүнмён бид хоёр Сэүн та хоёрт юу болохыг баттай мэдэхгүй шүү дээ. Чи үхэж ч болно. Сэүн амьд гарах эсэхийг ч мэдэхгүй байна. Тэр хүн болж ч магадгүй. Бид мэдэхгүй. Ойлгож байна уу? Тиймээс Ара гуйж байна. Намайг сонс л доо. Чи дахиж үхэхийг хүсэж байна гэж үү?" хэмээн тэр надаас санаа зовнон асуулаа. Тэр сүүлийн өгүүлбэрээ хэлэхдээ их сэтгэл хөдлөлтэй байлаа.

"Хэрвээ энэ Сэүний төлөө бол би үхэх болно оо, Жунин." хэмээн би түүн рүү харан инээмсэглэн хэллээ. Миний инээмсэглэл яг л түүнийг хутгалж байгаа мэт санагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэр толгой сэгсрэн уурандаа үсээ илэх ажээ.

"Чи яагаад намайг сонсохгүй байгаа юм бэ?" хэмээн Жунин тайван асуух ч түүний уур надад мэдрэгдэж байлаа.

"Учир нь би Сэүнд итгэдэг." гэхэд тэр нааш харан хөмсөг өргөлөө. Би үргэлжлүүлэн "Сэүн надад амлаж байсан юм. Хэрэв ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдвол тэр намайг хуучин амьдрал руу минь буцаана гэсэн. Энэ итгэхэд хэцүү ч гэсэн би түүнд итгэж байна. Сэүн намайг дахиж зовоохыг хүсэхгүй. Би хуучин амьдрал руугаа буцахгүй байж магадгүй л дээ гэхдээ тэр надад амласан учир би итгэж байна." хэмээн Жунины нүдрүү харан хэллээ.

"Сэүн чамд амласан гэнэ ээ?" хэмээн Жунин хэлэхдээ яг л Сэүн ийм зүйл хэлэх боломжгүй мэт харагдаж байлаа.

"Тэр өөрийгөө хянаж чадахгүй бас чөтгөр болон хувирч байсан байж яаж тэгж амлаж чадаж байна аа? АРА, ЧИ ЭНЭ ТАЛААР БОДСОНГҮЙ ЮУ?" хэмээн тэр эцэст нь уурандаа дэлбэрэх шиг болоход би түүнээс айлаа.

"Жунин, би-"

Тэр миний яриаг таслан "За яахав, чи өөрөө л мэд. Чиний л амьдрал юм хойно." хэмээн тэр уурлан хэлчихээд намайг ганцааранг минь орхин явлаа.

Би гүнзгий санаа алдлаа. Би Жуниныг ингэж аашилахаар юу хийсэн гэдгээ мэдэхгүй нь. Тэр надад санаа тавьдаг гэдгийг би мэднэ гэхдээ л би үүнийг хийх ёстой. Сэүн чөтгөр болон хувирч байхад би зүгээр хараад сууж чадахгүй.

Her Afterlife | osh -Complete-Onde histórias criam vida. Descubra agora