Ch 10: Миний хүч

3.5K 326 12
                                    

Ara's P.O.V.

Сэрэх үедээ хэн нэгэн өрөөнд минь байгааг мэдлээ. Би нүдээ анивчих гэсэн ч их өвдөж байсан юм.

"Шөнөжин уйлсанаас болж чиний нүд хавдчихаж." хэмээн тэр хэлэв. Босч суугаад арай гэж өвдөж буй нүдээ нээхэд өрөөнд минь Сэүн байлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?" хэмээн Сэүнийг цонхны дэргэдэх сандал дээр сууж буйг харан асуулаа.

"Би энд унтсан." хэмээн хэлээд нааш ирэн орны хажуугийн сандал дээр суулаа.

"Чи шөнөжин уйлсан. Тэгээд би чамайг битгий уйл гэх гэж ирсэн. Учир нь үнэхээр ... аймшигтай байсан."

"Чамайг энд унт гэж хэн ч хэлээгүй, тэнэг ээ." хэмээн би нүдээ эргэлдүүлэн хэллээ.

"Ямартай хувцсаа өмс. Бид дахиад эмнэлэг явна." хэмээн хэлчихээд тэр номоо хаан шилээ аваад өрөөнөөс минь гарав.

---------------

Яг одоо Сэүн бид хоёр эмнэлэг рүү явж байна. Би одоо ч сандарч байна. Хэрвээ би Чанёол уббаг харах юм бол дахиад уйлчих юм шиг санагдаад байна.

"Хөөе, надад хэлэх зүйл байна." хэмээн Сэүн хэлэв.

Би түүн рүү харахад тэр зам руу анхаарал хандуулсан байх ажээ. "Юу юм?"

"Хэрвээ чи ахдаа өөрийгөө оршин байдаг гэж хэлэхээр зэхэж байгаа бол хэрэггүй. Тэглээ гээд тэр дээрдэхгүй." хэмээн хэлэв.

"Тэгээд би түүнтэй уулзаад юу гэж хэлэх юм?"

"Чи өөрийгөө оршин байдаггүй хэмээн итгүүл. Тэгж байж л түүнийг эмчилж чадна. Миний хэлснээр хийгээрэй, Ара."

Би түүн рүү харан хөмсөгөө өргөчихөөд харцаа бурууллаа. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байна.

Эмнэлэг дээр ирэн бид дотогш орон Чанёол уббагийн өрөөнд очлоо.

Өрөөнийх нь гадаа Ким Жүнмён эмч Минсок сувилагчтай байх бөгөөд тэд Бэкхён убба болон хоёр цагдаатай ярилцаж байлаа.

Сэүн бид хоёр тэдэн дээр очив.

"Өршөөгөөрэй, юу болсон бэ?" хэмээн Сэүн хоёр цагдаагаас асуулаа.

"Чанёолын яриад байгаа ослын талаар ямар нэгэн зүйл байгаа талаар асуух гэж дуудсан юм." хэмээн Бэкхён убба хариуллаа.

"Пак Чанёол сайжраагүй юм шиг харагдаж байна." хэмээн Минсок нэмэрлэв.

"Өдрийн мэнд, У эмч ээ. Би бол Ву Ифан харин энэ бол Зан Ишин." хэмээн өндөр Ву Ифан гэх цагдаа Сэүнд өөрийгөө танилцууллаа. "Ноён Лу-ийн эзэмшилд ямар ч осол гараагүй тухай мэдэгдэх гэж ирсэн юм." хэмээн тэр хэллээ.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now