Ch 19: Цэвдэг

2.7K 310 10
                                    

"Ара, чи ирчихлээ." хэмээн Бэкхён убба нааш гараа сунган алхан мэндэллээ.

Тэр урд минь ирэн зогсож намайг тэврээд "Чамайг ирсэнд баяртай байна. Аав ээж хоёр маань чамайг дотор хүлээж байгаа." хэмээн хэллээ.

Луханыг миний ард байгааг анзааран надаас холдоод "Харин энэ залуу чинь хэн билээ?" хэмээн Лухан руу сонин харан хэллээ.

"Тэр бол Лухан. Миний найз байгаа юм." хэмээн хэлэхэд Лухан Бэкхён руу даллаа.

Бэкхён убба надруу харан "Сэүн хаана байгаа юм? Тэр чамайг өөр эрэгтэйтэй хамт байгааг мэдэж байгаа юу?" хэмээн асуулаа.

Түүний хэлсэн үгсийг сонссон даруй Сэүн толгойд минь орж ирлээ. Сэүн намайг Лухантай хамт байхад дургүй шүү дээ.

"Т-тийм ээ." хэмээн би худал хэллээ.

"Чи юу хийгээд байгаа юм? Би хатагтай ноён Пактай уулзмаар байна шүү дээ." хэмээн Сэүний талаарх ярианаас зугтаан хэллээ.

"Тэр яах юм?" хэмээн Бэкхён Лухан руу заан асуулаа.

"Би зүгээр дээ." хэмээн Лухан хариулан инээмсэглэлээ. Би Бэкхён уббатай хамт Чанёол уббагийн өрөө рүү орлоо.

Биднийг орох үед миний өмнө нь өгсөн гитарыг Чанёол ах тоглон суух бөгөөд аав ээж хоёр түүнийг харж  байлаа.

"Ээж,  аав. Тэр ирчихлээ." хэмээн Бэкхён хэд хэдэн удаа хэлэхэд Чанёол хүртэл бидэн рүү харлаа.

"Сайн байна уу?" хэмээн би тэдний өмнө зогсон хэллээ. Би тэднийг тэврэхгүй гэж их хичээж байлаа.

"Хөөх, ямар хөөрхөн бүсгүй вэ?." хэмээн ээж хэлэн өмнө минь ирэн гар сунгалаа.

"Баярлалаа, Пак хатагтай." хэмээн хариулаад түүний гарыг барьлаа.

"Ямартай ч манай хүүг дээрдэхэд тусалсанд баярлалаа. Бид чамд их өртэй боллоо, хатагтай У." хэмээн аав минь хэлээд инээмсэглэв.

"Үнэхээр их баярлалаа. Бид чамд юу хийж өгөх хэрэгтэй вэ?" хэмээн ээж инээмсэглэн асуулаа.

"Хэрэггүй дээ, Пак хатагтай. Үнэхээр зүгээр." хэмээн инээмсэглэн хэллээ.

"Оройн хоол байвал яаж байна?" хэмээн аавыг асуухад ээж дуртай байгаа харагдлаа.

"Бидэнтэй хамт оройн хоол идээч. Магадгүй маргааш орой. Чи нөхрөө авчирч болно шүү. Ингэхэд нөхөр чинь яагаад байхгүй байгаа юм?" хэмээн ээж асуулаа.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now