Ch 13: Шөнө дундын болзоо

3.2K 324 4
                                    

Ara's P.O.V.

Замын түгжрэлээс болж бид гэртээ ирэхэд бараг л шөнө дунд болж байлаа. Гэртээ ирмэгц би тухтай цамц болоод унтлаганы өмд өмслөө.

Гал тогоо орон нэг аяга ус уухдаа Сэүнийг байхгүй байгааг анзаарлаа. Тэр хаачсан юм бол? Бид хамт ирсэн дээ.

Би түүний ажилын өрөө лүү шагайсан ч тэр байсангүй тиймээс би дээш өрөө рүүгээ явлаа. Хонгилын төгсгөлд байх тагтан дээр ямар нэгэн гэрэл харагдах шиг болоход би огтхон ч эргэлзэлгүй тийшээ явлаа.

"Сэүн? Чи энд байна уу?" гэсээр би тагтан дээр гарлаа. Тагтан дээр гарахад Сэүн кофе барьчихсан сандал дээр сууж байлаа.

Тэр миний хоолойг сонсон нааш хараад "Яагаад чи одоо хүртэл сэрүүн байгаа юм?"

"Доор чамайг хайж байсан юм. Чамайг явчихсан л гэж бодлоо." хэмээн би хариулаад түүний урд байх сандал дээр суун өөдөөс нь харлаа.

Тэр хариулсангүй. Тэр хэсэг байж байгаад "Чи цэцэрлэгт хүрээлэн явмаар байна уу?"

"Цэцэрлэгт хүрээлэн? Гэхдээ аль хэдийн шөнөн дунд болчихсон шүү дээ."

"Тэгвэл бүр ч хөгжилтэй шүү дээ. Алив." хэмээн хэлээд босоод явахад нь би ч араас нь дагалаа.

Бид дээврийн хөндийд орж ирлээ. Бид энд юу хийж байгаа юм? Цэцэрлэгт хүрээлэн явна гэж бодсон юмсан.

Дотогш ороход тансаг зэрэглэлийн гранд төгөлдөр хуур миний анхаарлыг татлаа. Би үүнийг хүсч байна.

"Энэ" гэж хэлээд тэр хоёр дугуй гаргаж ирэв.

"Дугуй?"

"Тийм ээ. Цэцэрлэгт хүрээлэн рүү дугуйгаар явцгаая." хэмээн хэлэв.

Сэүний хэлснээр бид цэцэрлэгт хүрээлэн рүү дугуйгаар явлаа. Эхэндээ эвгүй байсан ч удалгүй хөгжилтэй болж эхлэв. Гудамж хов хоосон байх бөгөөд хэдэн бүүдгэр гэрэл л байлаа. Замын хажууд тавьсан машиныг би очиж мөргөх хүртэл гадаа харанхуй байв.

"ХАРААЛ ИД. СЭҮН." хэмээн би ориллоо. Учир нь машины ард тал эвдэрчихсэн байлаа. Сэүн зогсоод ойртон харлаа.

"ХӨӨЕ ЧИ." гэж живэр сахалтай ууртай эр орилон машинаас бууж ирэв. Түүнийг хараад миний нүд томрон гацчихав.

Гэнэтхэн Сэүн бугуйнаас минь бариад өнөөх ууртай эрээс зугтааж эхлэв. Бид харанхуй булан олж тэнд нуугдлаа.

"Тэр хүн үнэхээр аймшигтай юм., Сэүн." хэмээн би шивнэн хэлэв.

"Үгүй яахав, чи түүний машины ард талыг эвдчихсэн болохоор... тэр мэдээж уурлана." хэмээн Сэүн надад хэлэв. "Бас бид түүний машины ард дугуйгаа орхичихлоо." хэмээн тэр нүдээ эргэлдүүлэн хэлэв.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now