Ch 15: Аялал (Эхний өдөр)

3K 330 16
                                    

Өнгөрсөн шөнө бид Сөүлээс зайтай байдаг Жунины зуслангийн байшинд ирсэн. Зуслангийн байшингийн ойролцоо далайн эрэг үзэгдэх нь тун үзэсгэлэнтэй. Би нүдээ салгаж чадахгүй байлаа. Энэ үнэхээр ховсын мэт байв.

Бидэнд энэ 'аялал' хэдийн таалагдаад эхэлчихлээ.

Магадгүй бид бүгд биш байх. Биднээс гадна хэн нэгэнд таалагдахгүй байгаа бололтой.

Сэүн өмнө нь энэ газарт ирэхдээ таагүй дурсамжтай болсон учир одоо болтол энэ газарт дургүй гэж Жунин хэлсэн. Би өнгөрсөн шөнө Сэүнээс унтахаасаа өмнө асуусан ч тэр зүгээр л далайд дургүй гэж хэлсэн. Би Сэүнийг өмнө нь энд живээд тэгээд дургүй болсон гэж бодсон ч түүн шиг чөтгөрийн хувьд их инээдтэй шалтаг болохыг ойлгосон юм.

Бидний анхны өглөө гайхалтай байлаа. Далай улам ховсдох шиг болж байлаа. Би тагтан дээрээс Жунин Кёнсүү хоёрыг далайд сэлэн тоглож байхыг харж байлаа. Тэд их аз жаргалтай харагдаж байсан учир би тэдний энэ мөчийг бусниулахгүйн тулд очихгүй байхаар шийдлээ.

Би эргэж харан тагтнаас буух гэж байгаад хэн нэгнийг мөргөчихөв. Хэн нэгэн гэж Сэүн л дээ. Өөр хэн л байв гэж?

Би түүнийг мөргөхөд тэр гартаа барьж байсан дуртай номоо газар унагав. Түүнийг доош тонгойхоос өмнө би номыг аван түүнрүү харахад тэр нүдний шилээ дахиад л зүүчихсэн байв. Би түүнд номыг нь өгөхөд тэр тагтан дээр байх сандал дээр суун номоо уншиж эхлэв. Би зогссон чигтээ түүний зөөлөн бор үснээс доош байх дух мөн түүний хөмсөг, жижигхэн нүд, хамар, хурц шанааг дагуулан харлаа. Эцэст нь түүний уруул. Өөрийн мэдэлгүй би доод уруулаа хазан түүнрүү харж байлаа. Новш гэж. Сэүний уруул надад юу хийчихэв ээ? Галзуурмаар юм.

"Ямар нэгэн зүйл болоо юу?" хэмээн тэр намайг ширтэж буйг анзааран хэлэхэд би тагтан дээр зогссон хэвээр байлаа. Гэхдээ тэр надруу харалгүй номоо үргэлжлүүлэн уншсаар байлаа.

"Үгүй ээ." хэмээн хурдхан хариулаад түүний өмнө байх сандал дээр суун түүнийг үргэлжлүүлэн ширтлээ.

Тэр номоо хаан нааш харахад хэдхэн хором л болов. Тэр санаа алдан "Чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй юм уу? Чамайг явчихсан гэж бодсон юмсан." хэмээн залхсан янзтай хэллээ.

Түүний зан ааш яахаараа ингэж их өөрчлөгддөг байна аа? Өнгөрсөн удаа тэр надруу дулахан инээмсэглэж байсан. Гэтэл одоо хар. Дахиад л ааштай Сэүн болчихлоо.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now