Ch 9: Жаахан л тэсчих

3.6K 336 8
                                    

Ara's P.O.V.

"Би түүнийг үнэхээр их үзэн ядаж байна. Тэр өөрийгөө тийм халуухан гэж боддог хэрэг үү?" хэмээн Кёнсүүд утасны цаанаас гомдлоно. Тэр хараал идсэн Сэүн өнөөх бухимдмаар үгсийг хэлээд долоо хоног болж байна. "Надад дурлатлаа хүлээ." Ха! Тэр өөрийгөө тийм царайлаг гэж боддог юм уу? Би түүнийг үзэн ядаж байна.

Кёнсүү утасны цаанаас инээн "Чи бухимдахаараа их инээдтэй сонсогдох юм, Ара." хэмээн дахин инээв. "Ямартай ч Сэүнийг дур булаам гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Чи түүнд хэзээ ч дурлаж магадгүй. Тиймээс өөрийгөө бариарай, Ара." хэмээн надаар тоглоом хийж байлаа.

"Тийм зүйл хэзээ ч болохгүй. Би хэзээ ч тэр хараал идсэн Сэүнд чинь дурлахгүй." хэмээн нүдээ эргэлдүүлэн хэллээ.

"Би сонссон шүү." Өнөөх бухимдмаар хоолой. Би Кёнсүүд баяртай ч гэж хлэлгүй тасаллаа. Цочсондоо утсаа газар шидчихэв. Эвдэрчихээгүй байгаа?

"Б-би чамайг сонсоосой гэж хэлсэн юм." хэмээн хатуу сонсогдох гэж хичээсэн ч бүтэлгүйтчихлээ. Шалан дээрээс утсаа авахад дэлгэц нь хагарчихсан байлаа. Аиишш. Утас минь.

Тэр нүдээ эргэлдүүлэн "Чиний утас эвдэрчихлээ."

"Үгүй дээ, зүгээр л хагарчихсан." хэмээн хөөрхий утас руугаа харан хэллээ. Уучлаарай, утасхан минь.

"Нааш ир. Би чамд шинийг авч өгье." хэмээн Сэүн хэлэв.

"Юу? Нээрээ юу?" хэмээн утсаа хаа нэг тийшээ шидэн Сэүн рүү нүдээ гялалзуулан очлоо. Би үгээ буцааж авлаа. Тэр новш биш.

"Бид юу хүлээгээд байгаа юм? Явцгаая." хэмээн би орилон Сэүний бугуйнаас барин түүнийг машин руу нь чирлээ.

----------

"Хараал ид гэж. Сэүн. Энэ хэтэрхий үнэтэй юм. Би дөнгөж сая чамайг мөнгөндөө хахаж цацсан баян новш гэдгийг мэдлээ." хэмээн түүнийг жолоо барьж байх хооронд шинэ утсаа харан хэллээ. "Гэхдээ чи надад ийм үнэтэй утас өглөө гээд би чамд сайн болно гэсэн үг биш шүү. Хэзээ ч." хэмээн би ориллоо.

"Бурхан минь. Чи ганц хором ч болов амаа хамхиж болох уу? Чи үнэхээр ядаргаатай юм. Кёнсүү Жунин хоёр яаж чамтай хамт байж чадаад байдаг юм?" хэмээн Сэүн одоо ч зам руу анхаарлаа хандуулсаар хэллээ.

"Кёнсүү Жунин хоёр ч гэсэн их чимээтэй л дээ. Чи л ганц энгийн бус нэгэн." хэмээн би хэллээ.

Тэр толгой сэгсрэн дахиад л намайг үл тоов.

"Бид гэрлүүгээ явж байгаа юм уу?" хэмээн өөрийн шинэ үзэсгэлэнтэй утсаа илсээр хэллээ.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now