Ch 23: Чөтгөр

2.7K 299 8
                                    

Би Сэүний мөрийг давуулан гараараа ороон тэвэрч харин тэр миний бүсэлхийгээр гараа ороон тэвэрчээ.

"Сэүн, чамд юу тохиолдоод байгаа юм бэ?" хэмээн би түүнийг тэвэрсэн чигтээ нүдээ анин асуулаа. Гэтэл тэр асуултанд минь хариулсангүй.

Би түүнийг тэвэрсэн чигтээ нүдээ аньсаар "Сэүн, чамд юу тохиолдоод байгааг надад хэлээч? Миний санаа зовоод байна." хэмээн хэллээ.

"Би өөрчлөгдөж байна." гэж Сэүн чихэнд минь зөөлөн шивнэн хэллээ. Би түүний хэлсэн үгэнд хариулсангүй мөн дахин өөр зүйл ч асуусангүй. Би зүгээр л түүнийг түлхэн тэврэлтнээс нь саллаа. Би түүний гарнаас чанга атган гэртээ харьцгаая гэж хэллээ.

Бид гэртээ ирчихээд өөрсдийнхөө өрөө рүү явцгаалаа. Би хурдхан шүршүүрт орчихоод цагаан цамц болоод цэнхэр унтлаганы хувцас өмслөө.

Би утсаа аван Жунин руу зурвас бичлээ.

"Жунин. Ийм орой бичиж байгаад уучлаарай. Гэхдээ Сэүнд нэг зүйл болоод байна." -Ара.

Би утсаа барьсаар гүнзгий амьсгаа аван Сэүний өрөө рүү явлаа.

Сэүний өрөөнд ороход тэр цагаан цамц болоод цэнхэр унтлаганы өмд өмсчихсөн цэвэрхэн цагаан алчуураар үсээ хатааж байлаа.

"Сайн уу?" хэмээн би орж ирснээ мэдэгдэн мэндэллээ.

"Сайн уу?" хэмээн Сэүн инээмсэглэн хэлээд үргэлжлүүлэн үсээ хатааж байлаа. Би түүний мөрнөөс хурууны үзүүр хүртэл харлаа. Өнөөх шивээснүүд байлаа.

"Чамд энэ шивээс таалагдаж байна уу?" хэмээн Сэүн гунигтайхан асуугаад орныхоо хөлөн дээр суулаа.

Би түүний хажууд суун алчуурыг нь аваад "Би чамд туслая." гэж хэлээд түүний үсийг арчиж эхэллээ.

"Чи эдгээр шивээстэй их догь бас халуухан харагдаж байна." хэмээн түүнийг инээлгэхийг хичээн хэллээ.

Тэр ч инээсэн юм.

"Чи эдгээр шивээснүүдийг сайн зүйл байгаасай гэж хүсэх хэрэгтэй шүү."

"Би тийм биш гэдгийг нь мэднэ ээ." хэмээн хэлээд түүний үсийг арчихаа болиод алчуурыг өвдгөн дээрээ тавьлаа. Би түүнрүү харан инээмсэглэчихээд өрөөг тойруулан харахдаа  ширээн дээр байх камерыг харлаа.

"Хөөх, чи камертай юм байна." гэж догдлонгуй хэлчихээд түүний ширээн дээр очин камерыг авлаа.

"Би ашиглаж болох уу?" хэмээн асуугаад буцан түүний хажууд очин суулаа.

Сэүн толгой дохиод дулаахнаар инээмсэглэлээ. Би камераа барин гараа сунгаад түүнтэй илүү ойртож суулаа. Нөгөө гараа Сэүн өргөн мөрний араар тэврээд "Инээмсэглэ. Бидний анхны зураг шүү дээ." хэмээн хэлэхэд тэр ч бас надтай адил инээмсэглэв.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now