Ch 12: Тэр инээмсэглэл

3.1K 331 2
                                    

Ara's P.O.V.

Нүдээ нухалсаар гал тогоо орон өөртөө идэх юм хайлаа.

Байшинг тойруулж харахад би гэртээ ганцаараа байх нь тэр. Хөргөгчин дээр очиход шар цаасан дээр юм бичин наасан байлаа. Ердөө хоёр үг байв.

Пак Чанёол.

Эдгээр үгсийг уншаад ямар утгатай болохыг нь шууд ойлголоо. Би эмнэлэг рүү явж Чанёол уббатай уулзах ёстой гэсэн үг. Сэүн олон үг бичихэд хэтэрхий залхуу юм.

Би аль болох чадахаараа хурдан хоолоо идчихээд шүршүүрт орон хувцсаа өмслөө.

*********

Эмнэлэг рүү явах замдаа машинууд нь огтхон ч хөдлөхгүй байгаа зам руу харлаа. Түгжрээ.

Тийм учираас хэдийн хол ч гэсэн би эмнэлэг рүү алхахаар шийдлээ. Чимээгүйхэн. Эмнэлэг дээр очихдоо хөлрөхгүй байна л гэж найдъя. Азаар би кетээ өмссөн учир алхахад эвтэйхэн байна байх.

Гэрээсээ гарч алхан хэдэн байшин өнгөрөөд хөгжмийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө Чанёол уббагийн хуучин гитартай адилхан өнгөтэй гитар олж харлаа. Би хэсэг ширтэж байгаад огтхон ч эргэлзэлгүй дотогш орон гитарыг худалдаж авлаа.

Авсан гитараа бодох төдийд би инээмсэглэж байлаа. Чанёол уббад энэ мэдээж таалагдана. Эмнэлэг рүү орон хурдхан цахилгаан шатан суун удалгүй цахилгаан шат миний ирэх ёстой давхарт ирлээ.

Чанёол уббагийн өрөө рүү дөхөхдөө би Сэүн болоод Жүнмён эмчийг байхгүйг анзаарлаа. Тэд хаана байгаа юм бол? Би хаалгыг нь тогшилгүй дотогш орлоо.

Би дотогш орон Бэкхён уббагийн яриаг сонслоо. Тэр Чанёол уббагийн дэргэд суун Чанёол уббад дуулж өгч байхыг харлаа. Чанёол убба зүгээр л Бэкхён уббаг сонсож байв. Тэд намайг анзааран Бэкхён убба дуулахаа болин хоёул нааш харав.

"Сайн уу?" хэмээн би тэдэн дээр очин даллаа.

"Ара..." хэмээн Чанёол убба сулхан хэлэв. Тэр өвдчихсөн юм байх даа?

"Чанёолли чамайг санасан."

Би ч гэсэн түүнийг ямар их санаснаа хэлэхийг хүсч байна. Үүнийгээ арай гэж л тэвчиж байна. Чанёол уббагийн орны дэргэдэх хоосон сандал дээр суун "Тэгэхээр юу байна даа?" хэмээн асуулаа.

"Муу байна. Чанёолли зүгээр л эндээс гармаар байна. Чанёолли Бэкхённи мөн Аратай хамт баймаар байна." хэмээн Чанёол убба хэлэхэд Бэкхён убба бид хоёр түүн лүү яг адил гунигтай харцаар ширтлээ. Бэкхён убба түүний гарнаас атгалаа. "Б..би.. эмчлэгдэх хэрэгтэй." хэмээн Чанёол убба хэлэв.

Her Afterlife | osh -Complete-Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα