Ch 18: Лухан

2.9K 282 9
                                    

Би Сэүнийг ширүүхэн түлхээд "Би явлаа." хэмээн хэлээд машинаас гаран хаалгыг хүчтэй хаалаа.

Би Сэүн рүү харвал тэр надруу хэсэг ширтэж байгаад машинаа асаан яваад өгөв. Машин харагдахаа болих хүртэл би араас нь ширтлээ.

Би үнэхээр юу мэдрэх ёстойгоо мэдэхгүй байна. Сэүнтэй удаан хамт байвал улам л хэцүү мөн толгой эргэм болох бололтой.

Толгой дотор минь эргэлдэх уур уцаарыг дарахаар нүүрээ даран зогсож байтал хэн нэгэн мөрөнд минь хүрэн намайг үхтэл минь айлгаж орхих нь тэр.

Би хурдхан эргэж харлаа.

"Би байна аа." хэмээн савхин хүрэм болоод хар жинсэн өмд мөн хар кет өмссөн инээмсэглэсэн царайтай нэгэн хэллээ.

"Бурхан минь. Лухан, чи намайг айлгачихлаа." хэмээн хэлээд би гараа цээжиндээ тавьлаа.

Тэр намайг харан инээгээд "Чи энд юу хийж яваа юм?" хэмээн асуулаа.

"Салхилаад л." хэмээн би худал хэллээ.

Тэр хөмсөгөө өргөн "Нээрээ юу?" хэмээн асуухад би золтой л нүдээ эргэлдүүлчихсэнгүй.

"Харин чи юу хийж яваа юм?" хэмээн би түүнээс асуулаа.

"Найз охиноо гэрт нь хүргэж өгчихөөд л." гэхэд нь би толгой дохихоос өөр зүйл хийж чадсангүй.

"Сэүн чамтай хамт салхилаагүй хэрэг үү?" хэмээн тэр гэнэтхэн асуулаа.

Би зүгээр л толгой сэгсэрлээ. Би Сэүний нэрийг сонсоход бэлэн биш байна.

"Та хоёр муудалцаа юу?"

"Үгүй ээ" хэмээн би бараг шивнэх шахам хариуллаа. Би доош харан Сэүний талаарх бусад асуултнуудаас зайлсхийхийг хичээж байлаа.

"Юм идмээр байна уу?" хэмээн хэдэн секундын дараа Луханыг асуухад би толгойгоо дээш өргөвөл тэр гэрэл цацруулан инээмсэглэж байлаа. Би ч хариу болгон инээмсэглэлээ.

-------------

Лухан том хар мотоцикл дээрээ суулган ойролцоох кафед авчирлаа.

Түүнийг бидний захиалсан зүйл авчирах зуур би түүнийг хүлээн сандал дээр суулаа. Би үнэндээ жаахан санаа зовж байна. Хэрэв хүмүүс биднийг болзож байна гэж бодвол яах болж байна. Сэүн сайн эмч болохоор их алдартай шүү дээ. Хэрэв хүмүүс намайг энд байхыг харах юм бол Сэүний нэр маргаашийн сонины эхний нүүрэнд байх биз.

"Чиний каппучино болоод нэрстэй бялуу." хэмээн хэлээд Лухан миний захиалсан зүйлсийг өмнө минь тавьлаа.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now