Ch 5: Сэүн бол чөтгөр

4.6K 376 4
                                    

Аль хэдийн үүрийн 3 цаг болох бөгөөд Ара унтаж чадахгүй байв. Тэр Сэүний хэлсэн үгний талаар бодож байлаа. Тэр бол хүн биш. Би итгэлтэй байна. Хэмээн Ара бодох бөгөөд орноосоо өндийн суулаа. Тэгээд тэр юу юм? хэмээн дахин бодлоо.

Тэр гүнзгий амьсгаа аван өөрийнөө тайвшруулахыг хичээнэ. "Ара, чи унтах хэрэгтэй. Зүгээр л нэг аяга сүү уучих. Тэгээд чи унтаж чадна." хэмээн өөртөө хэллээ.

Тэр доош буун гал тогоо руу оров.

Ара хөргөгч рүү алхаж очин онгойлголоо. Тэр савтай сүү аван шилэн аяганд хийлээ.

Тэр сүүгээ ууж байхдаа зочны өрөөний ойролцоо байх хаалгыг анзаарах нь тэр.

Энэ хаалга түүнд танил бус байсан юм. Тэр Сэүний гэрт ирсэнээс хойш тэр хаалга руу орж байгаагүй.

Тэр сонирхолдоо автан хаалганы зүг алхаж эхлэв. Тэр хаалганд чихээ наан дотор юу байгааг сонсох гэж хичээнэ.

Тэр цааш эргүүлэх болон үзэгний дуу сонсов. Тэр улам хичээн сонсох гэхэд хаалга гэнэт онгойход түүний зүрх зогсох шахав.

Түүний ууж байсан аягатай сүү газар унан асгарав. Тэр бараг л унах шахав. Азаар хэн нэгэн түүнийг барьж авсан байлаа. Ара нүдээ аньсан учир түүнийг хэн барьж авсанг мэдсэнгүй.

"3 цаг болж байна... Чи яагаад одоо хүртэл сэрүүн байгаа юм?" хэмээн тэр хүн гүн хоолойгоор асуулаа.

Ара нүдээ нээн толгойгоо өргөхөд түүний өмнө Сэүн байх бөгөөд тэр түүний бүсэлхийнээс барьж харин Ара Сэүний өргөн мөрнөөс зуурсан байх нь тэр.

"Ахх, би унтаж чадахгүй байсан юм." хэмээн Ара хурдхан хэлээд Сэүний мөрнөөс гараа авахад Сэүн ч мөн адил гараа авав. "Ямартай ч энэ өрөөнд юу байгаа юм?" хэмээн Ара асуухдаа түрүүн Сэүний огтхон ч маргалдаагүй мэт байлаа.

Сэүн ардаа байх хаалгыг хаачихаад Ара руу харан "Миний ажлын өрөө. Миний хувийн орон зай" хэмээн хэлчихээд үргэлжлүүлэн "Одоо дээшээ гар. Унт. Би ч гэсэн унтлаа" гэж хэлчихээд Сэүн өрөөрүүгээ явахаар эргэлээ.

"Хүлээ! Би дотор нь юу байгааг мэдмээр байна." хэмээн Ара Сэүний ханцуйнаас барин хэллээ. Сэүн Ара рүү харлаа. "Би чамайг юу гэдгийг мэдмээр байна бас чи надаас юу хүсээд байгааг мэдмээр байна!!!" хэмээн Ара асуув.

Сэүн Ара руу хоосон харцаар ширтэн "Маргааш ярилцъя. Би ядраад байна, Ара".

"Үгүй! Чи хүн биш. Чи гэнэт яагаад унтах гээд байгаа юм. Чи миний хариултыг өгөхгүй бол би чамайг унтуулахгүй"

Her Afterlife | osh -Complete-Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon