Ch 21: Өөрчлөлт

2.8K 295 3
                                    

Өглөөний 10:30 болж байхад би орондоо ганцаараа сэрэхдээ өөрийгөө Сэүний оронд унтчихсан гэдгээ ойлголоо. Тэр одоо эмнэлэг дээрээ байгаа байх.

Би хурдхан орноос босоод түүний унтлаганы өрөөнөөд гарлаа. Хагас унтаа байдалтайгар би өөрийн унтлаганы өрөө лүү орохдоо Луханы надад өгсөн тасалбарыг харлаа. Үүнийг харсан даруйд нүд минь томорч би нойрноосоо бүрэн сэрлээ. Би мартаж орхиж. Луханы тэмцээн өнөөдөр шүү дээ.

Би хурдхан утсаа аван Сэүний дугаарыг хийн түүнийг явж чадах эсэхийг асуух гэсэн ч түүнд яаж хэлэх тухайгаа бодон түр азналаа.

Магадгүй би хоол хийгээд түүний эмнэлэг дээр очин асуух хэрэгтэй байх. Сайхан санаа биш гэж үү?

-----------

Эмнэлэг дотор ороод би Сэүний өрөө байдаг давхар луу явлаа.

Түргэн тусламжийн өрөөг өнгөрч явахдаа би Сэүнийг цагаан халаад өмсөн цэвэрхэн маск зүүчихсэн явж байгааг харлаа. Би түүн дээр очиход тэр маскаа тайллаа.

"Сайн уу, Сэүн." хэмээн би түүнтэй мэндлэхэд тэр надаас бага зэрэг цочих шиг болов.

"Сайн уу. Чи энд юу хийж яваа юм?" хэмээн гайхсан байртай асуулаа.

"Би чамд өдрийн хоол авчирсан." хэмээгээд авчирсан хоолны саваа түүнд өгөхөд тэр гайхширсан чигтээ надаас хоолыг авлаа.

"Бас чи үдээс хойш завтай гэвэл чамаас асуух зүйл байна."

"Юу юм?"

"Хммм, Лухан надад түүний багийн тоглолтын 2 тасалбар өгсөн юм. Энэ тэмцээн өнөөдөр юм л даа. 5 цагаас эхлэнэ. Тэр бидний үзээсэй гэж хүссэн. Тэгэхээр чи үзэж чадах уу?"

Сэүн юу гэж хариулахаа бодон надад хариу хэлсэнгүй.

"Эхлээд хоолны танхимд очин хоол идэцгээч. Би өлсөөд байна." хэмээн миний асуултнаас бултан хэллээ.

Түүний хэлснээр бид хоолны танхимд очин булангийн ширээнд суулаа.

"Тэгэхээр, чи надад ямар хоол хийсэн юм?"

"Paella"

"Тэгвэл ямар амттайг нь үзэцгээе." хэмээн хэлээд хоолны савыг нээгээд миний хийсэн хоолноос халбагадан удаанаар зажиллаа.

Түүний царайны хувирал өөрчлөгдөхийг хараад би хөмсөг зангидан "Муухай байна уу?" хэмээн би түүний мөрөн дээр цохин асуулаа.

Тэр эцэст нь хоолыг залгиад "Хм, муухай биш байна аа. Учир нь энэ ХЭТЭРХИЙ муухай юм." хэмээн тэр тоглон хэллээ.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now