01

7.1K 307 7
                                    

"Сүжи? Надад анги тараад сурагчдын шалгалтын материал засахад туслахгүй биз?"

Ангийн багш хичээлээ зааж дуусчихаад гарахаасаа өмнө хэлвэл надад дургүйцэх зүйл байгаагүйд мөн би хичээл тараад завтай болохоор эелдэгээр инээмсэглэн зөвшөөрлөө.

"Битгий наад хөөрхнөөгөө хүн бүхэнд харуулаад бай Чүэ Сүжи!!"

Саяхан шинээр шилжиж ирсэн Жон Жонгүг гэх хөвгүүн хацрын хонхорхой руу минь заасаар ийн хэлвэл~

"Би чиний өмч биш шүү дээ Жон Жонгүг! Битгий надтай зууралдаад бай гуйя. Хэний ч анхаарлыг татдаггүй муухай охинтой зууралдвал чамд л муу"

Санаа алдсаар хэлчихээд дараагийн хичээл рүүгээ явахаар дэвтэр номоо хурааж эхлэхэд тэр хөнгөхөн инээгээд надтай адил сонгон болохоор дэвтэр номоо хайнга гэгч нь хурааж эхлэлээ.

"Сүжи чи мэдэх үү? Би чамайг энэ дэлхий дээр ирсэн сахиусан тэнгэр гэж боддогыг?"

"Мэдэхгүй ээ. Тэглээч би сахиусан тэнгэр биш!"

Мэдээж түүний үгэнд догдлоогүй гэвэл худлаа болох биз?

Ангийн дарга болохоор бүх хүүхдүүдийг гарж дуусахад ангиа түгжчихээд хичээлийн хонх дуугарахаас өмнө ангидаа очиж суух ёстой. Харин гурван минутын өмнө оччихсон байх ёстой байсан хичээлийг минь энэ Жонгүг гээч хумслаад хаячихлаа.

Тэр үнэхээр удаанаар хичээлээ цүнхэндээ хийчихээд өвгөн шиг л явж ядан хаалгын зүглэх аж. Би хангалттай түүнийг харсан болохоор мөн энэ ангид ганцхан тэр бас би л үлдсэн болохоор цухалдаж түүн рүү хараад

"Жон Жонгүг хурдан алхаад өгөөчдээ гуйя. Би бишээ хоёулаа хичээлээсээ хоцрох нь."

"Чи түрүүлээд явж бай! Би араас чинь оччихъё. Надад түлхүүрээ өгчих"

"Жонгүг чи хоцрох юм бол над дээр шийтгэл нь ирнэ ойлгож байна уу? Энэ сургууль тийм дүрэмтэй. Одоо хурдалж болох уу?"

Тэр эцэст нь намайг дээрээс доош гүйлгэж хараад харц нь гаран дээр минь тогтсоны дараа чанга гэгч нь инээж гарав.

Мэдээж ойлгомжтой тэрэнд миний сандарч бугуйн дахь цаг руугаа байн байн харан гарандаа түлхүүрээ тас атган зогсох инээдтэй байсан нь тодорхой.

Би түүний ар нурууг арай гэж түлхэн явсаар ангийн гадаа гарч ирэн аль хэдийн дугараад хоёр минут болсон хонх руу ширтэнгээ ангиа цоожилчихоод Жонгүгийн гарнаас тас зууран дараагийн хичээл орох анги руу гүйж эхлэлээ. Тэр хоцорвол би л шийтгүүлж анги цэвэрлэх болно. Эцсийн эцэст ангийн дарга байх хамгийн муухай зүйл нь энэ юм даа.

Англи хэлний муухай ааштай бага зэрэг гүзээ суусан эрэгтэй багш биднийг ирэхэд их л ууртайгаар хүлээж авлаа. Мэдээж ямар багш л уурлахгүй байхав дээ.

Сун багш биднийг анги тараад энэ танхимыг цэвэрлэ гэсэн шийтгэл өгч, би ангийн багшийн шалгалтын материалыг засах мөн энэ ангийг яаж цэвэрлэх талаар бодол болон хичээлдээ ч олигтой анхаарлаа хандуулсангүй. Харин Жонгүг? Мэдээж тэр хээв нэг балаа эргүүлэн багшийн өөдөөс хараад сууж байсан.

A/n: Энэ бичвэрийг bts dimple, jk still with you зэрэг дуунуудаас санаа авч бичсэн болно.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now